Гаднаас 7 тохиолдол зөөвөрлөгдөн орж иржээ

2020-07-12 15:38:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

7-р сарын 11-нд Хятад улсад КОВИД-19-ийн 7 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь бүгд хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж иржээ. Тодруулбал: Тяньжиньд 4, Шанхайд 2, Жежян мужид 1 тохиолдол бүртгэгдэж, нас барсан болон сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Мөн өдөр 11 хүн эмнэлгээс гарч, ойрын хавьталтай 235 хүнийг анагаахын шинжилгээнээс гаргажээ.

Өнөөгийн байдлаар гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 78 тохиолдол эмчлүүлж байгаа бөгөөд бүгд биеийн байдал нь хөнгөн өвчтөнүүд юм. Түүнчлэн сэжигтэй 4 тохиолдол анагаахын шинжилгээнд байж, гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн нийт 1971 тохиолдлоос 1893 хүн эдгэрч эмнэлгээс гарч, нас барсан тохиолдол гараагүй байна.

7-р сарын 11-ний 24 цагийн байдлаар, Хятад улсад КОВИД-19-ийн халдвар авсан 326 хүн эмчлүүлж буйгаас 3 нь хүнд оноштой байна. 78634 хүн эдгэрч эмнэлгээс гарч, 4634 хүн нас барж, нийт 83594 тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн сэжигтэй 7 тохиолдол, ойр хавьталтай гэж үзсэн 766329 хүнээс 3739 нь эмнэлгийн ажиглалтад байна.


Их уншсан

холбоотой мэдээ