ДЭМБ-ын эрх мэдлийг хамгаалах нь чухал юм

Уртнасан 2020-07-13 10:07:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Английн олон улсын асуудал судлаач Афутаб Сидизи тухайн орон нутгийн цагаар 12-нд хэлэхдээ, Америкийн засгийн газрын саяхан ДЭМБ-аас татан гарахаа албан ёсоор мэдэгдсэн шийдвэр нь “маш эмгэнэлтэй” бөгөөд хүмүүсийн урмыг хугалж байна. ДЭМБ-ын эрх мэдлийг хамгаалах нь туйлын чухал, улс орнууд хүчээ хамтатгаж чадвал COVID-19 цар тахлын эсрэг тэмцэх дэлхий нийтийн тэмцлийг сайтар өрнүүлж чадна гэжээ.

Профессор Афута Сидизи ХТРТ-д өгсөн ярилцлагадаа, АНУ ДЭМБ-аас татан гарсан нь тухайн орных нь цар тахлын эсрэг тэмцэл урагшгүй байгаагийн нөхцөл байдалд үүрэг хариуцлагаа бусдад түлхсэн зүй ёсны бус үйлдэл юм. “Сүүлийн хэдэн сард Америк дахь халдвар авсан хүний тоо үргэлжлэн нэмэгдсээр байна. Вашингтоны тал улсын дотоодынхоо эрүүл мэндийн системийн урагшгүй ажилласан байдлыг тунгаан бодолцох шаардлагатай юм” гэжээ.

Афута Сидизи хэлэхдээ, COVID-19 хэмээх энэ дэлхийн чанартай аюул заналхийлэлд хандан өдгөө хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хамтдаа асуудлыг шийдвэрлэх ёстой. Ямарваа нэгэн орон бие даан эсэргүүцэн тэмцэх, эсвэл бие даан салангид байж чадашгүй. “Вирусийг устгахад дэлхийн улс орнуудын хамтын хичээл зүтгэл шаардлагатай. Иймээс энэ бол дэлхийн хэмжээний хамт нийтийн тэмцэл байх ёстой” гэсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ