​Үханийг үерийн эрсдэлээс хамгаалж байна

2020-07-13 10:18:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

7-р сарын 11-ний 9 цагт Хүбэй мужийн Үхань хотын Хөх мөрний Ханькөү станцын усны түвшин 28.31 метрт хүрсэн бөгөөд ойрын өдрүүдэд үргэлжлэн нэмэгдэх төлөвтэй байна.

Хөх мөрний дунд урсгалд байдаг Үхань, Хөх мөрний гурван хавцал, Дүнтинхү нуурын үерийн усыг тавьж, Пө-Янхү нуурын ус дээд түвшиндээ хүрч, ойролцоо бүсэд аадар борооо орсоор байгаагийн улмаас ноцтой үерийн эрсдэлтэй байгаа юм. Үханий иргэдийн аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд Үханий хоёр мөрний дөрвөн эргийн бүх хашлагыг бөглөж, мөрөн дагуух цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг түр зогсоожээ.

11-ний үдээс хойш Үханий Ин-Үжөү Хөх мөрний гүүрийн дээрээс харахад мөрний ус замаар бялхан гарсан боловч гүүрэн дээгүүр замын хөдөлгөөн хэвийн байна.

Сүүлийн өдрүүдэд Үхань хотод онц байдлыг зохицуулах 40 ажилтан хашлагын байдлыг шалган ажилласаар байгаа юм.

Их уншсан

холбоотой мэдээ