Тусгаарлалтыг цуцлав

2020-07-13 11:04:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Бээжин хотын Шинь Фади захад төвлөрсөн байдалтайгаар халдвар гарсны дараа, тус захыг хаан удирдаж, худалдаачид зэрэг өндөр эрсдэлтэй хүмүүсийг төвлөрүүлэн тусгаарласан байна. Өнөө Шинь Фади захыг эцэслэн халдваргүйжүүлэх ажил дуусав, эх үүсвэрийг нь хайх шалтгааны улмаас хонь үхэрийн мах зардаг танхимыг цаашид хэсэг хугацаа хаахаас гадна, тус захын бусад хэсэг хэвийн ажиллагаагаа сэргээх боломжтой болов.

28 хоног тусгаарласны дараа буюу 11-нд, Шинь Фади захын 1000 гаруй худалдаачид удаа дараагаар төвлөрүүлэн тусгаарласан цэгээс гарч, хэсэг худалдаачид тус захдаа буцан ирсэн байна.

Шинь Фади захын худалдагч Ян Иншинь хэлэхдээ: би хоёр сар гаруй гэртээ харисангүй, энэ нь даруй тусгаарлалтын хугацаа болно. Өөрийн аюулгүй байдлын төлөө зовж байсан ч олон нийт, Бээжингийн аюулгүй байдлын төлөө ингэхээс өөр аргагүй юм. Өнөөдөр гэртээ харихаар бэлтгэж байгаа, маш баяртай байна. Засгийн газар, Бээжин хотод баярлалаа, Бээжинг дэмжиж байна гэжээ.

7-р сарын 11-ний өдөр, Хармөрөн мужаас ирсэн Шин Вэй 28 хоногийн тусгаарлалтаа дуусгасны дараа, захдаа буцан ирж, үүнээс өмнө энд битүүмжлээд байсан ачааны машнаа аваачсан байна. 6-р сарын 13-нд Шинь Фади захыг хаахаар мэдэгдсэн үед, Шин Вэй өөр газраас тээж авчирсан ачаа дүүрэн усан үзмээ буулгаж амжаагүйгээр тус захад битүүмжлүүлсэн байна. 20 хоног машнаа хөдөлгөсөнгүй, машин нь ноцохгүй байлаа, Ингээд Шин Вэй бага сага сандрав. Харин төдий удсангүй энэ хэсгийг хариуцагч болон яаралтай авран туслах багийнхан ирж, түүний машныг ноцоож өгсөн байна.

Их уншсан

холбоотой мэдээ