Вакциныг хамгийн шаардлагатай хүмүүст олгох хэрэгтэй

Уртнасан 2020-07-13 14:41:11
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Майкрософтыг үүсгэн байгуулагч, буяны үйлст гарамгай оролцогч Билл Гэйтс саяхан хэлсэн үгэндээ, COVID-19 цар тахлыг эмчлэх эм бэлдмэл, мөн түүнчлэн хойшид үйлдвэрлэх вакциныг хамгийн илүү хэрэгцээ шаардлагатай хүмүүст олгох ёстой, харин “хэн өндөр үнэ өгвөл түүнд өгөөд байж болохгүй” гэсэн байна.

Тухайн орон нутгийн цагаар 7-р сарын 11-нд Билл Гэйтс ДОХ-ын эсрэг тэмцэх олон улсын холбоотны зохион байгуулсан COVID-19 цар тахлын тухай онлайн хуралд оролцсон байна. Хурлын үеэр тэр хэлсэн үгэндээ, “хэрэв бид эм бэлдмэл болон вакциныг хамгийн өндөр үнэ өгсөн хүмүүст олгоод, харин хамгийн хэрэгцээ шаардлагатай хүмүүст олгохгүйд хүрвэл цар тахал нэн урт удаан хугацаа үргэлжилж, байдал шударга бус, улам хүнд ноцтой болох юм” гэжээ.

COVID-19 цар тахлын эсрэг вакцины хэдэн зуун төсөл хэрэгжиж эхэлснийг дагалдан Европ тивийн олон орнуудын засгийн газар болон Америкийн засгийн газар вакцины судалгаа, туршиц болон үйлдвэрлэх талд хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байна. Хөгжсөн орнууд COVID-19 цар тахлыг эмчлэх боломжтой эм бэлдмэлийг олноос түрүүлэн худалдан авч, улмаар хөгжиж буй орнуудад юу ч хүртэхгүй болно гэдэгт хүмүүс сэтгэл түгшиж байна.

Их уншсан

холбоотой мэдээ