​Хүн мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлье

2020-07-13 16:36:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Энэ жилийн турш дэлхий нийтийг цочирдуулсан аюулт тахал өвчин тархаж, хүн төрөлхтний амьдрал ахуйд ноцтой нөлөөлөн, эрүүл мэнддээ анхаарч, байгаль орчноо хамгаалах, эв санаа нэгдэн, хамтаар хичээн зүтгэх зэрэг талаар хүмүүс нийтлэг ойлголтод хүрч байна. Сүүлийн үед Монгол улс болон Өвөр Монголын өөртөө засах орны зарим нутагт тарваган тахлын тохиолдол бүртгэгдэж, хүн мал амьтанд халдварладаг өвчин хүмүүсийн анхаарлыг үргэлжлэн татсаар байна.

7-р сарын 6-ны өдөр НҮБ-ын Байгаль орчны төлөвлөлтийн газар, Олон улсын мал аж ахуйн судалгааны хүрээлэнгийн хамтран гаргасан "Дараагийн тахал өвчнөөс урьдчилан сэргийлье: Хүн мал амьтанд халдварладаг өвчин болон түүний халдварыг хэрхэн таслан зогсоох тухай” тайланд тэмдэглэхдээ, сүүлийн 20 жилд хүн мал амьтанд халдварладаг өвчин улам илүү дэлгэрч, хүн төрөлхтөнд заналхийлэх боллоо. Сарьсан багваахай энэ удаагийн Ковид-19-ийн цар тахлын эх үүсвэр болох магадлалтай бөгөөд эмгэг төрүүлэгч нь амьтнаас "зүйлсийн хязгаарыг давж" хүн төрөлхтөнд халдварласан байж болзошгүй юм. Ийм өвчнийг "хүн мал амьтанд халдварладаг өвчин" гэж нэрлэдэг гэжээ.

1997 оны 8-р сард Индонез улсад түймэр гарч, найман сая га газар шатан, ой хөвчид амьдарч байсан амьтад гал түймрээс зугтан, Малайзын ой хөвчид нутагшиж, амтат жимсэнд нь хоргоджээ. Багваахайн шүлс нь жимсэнд наалдсан ба түүнийг нь долоож хэмлэсэн гахай өвчний халдвар авч халуурчээ. Үүний улмаас гахай тээж байсан ажилтан ар араасаа халуурч, 20 гаруй хүн сэхээ алдах зэрэг шинж тэмдэгтэй сонин өвчинд удаан өртжээ.

Түүнээс хойш хэдэн жилийн турш олон мянган хүнд халдварлаж, нас баралтын хэмжээ нь 40 хувиас давсан энэ аймшигт өвчний вирусийг 1999 онд тодруулаад, Нипах вирус гэж нэрлэсэн юм.

23 жилийн дараа буюу өнөөдөр хүн төрөлхтний эрүүл мэндэд ноцтой заналхийлж буй Ковид-19 мөн Нипах вирустэй төсөөтэй тал бий. Амьтнаас гаралтай, зүйлсийн хязгаарлалыг давж, хүн мал амьтанд халдварладаг өвчин гэдгээрээ онцлог юм. Аль эрт манай эринээс өмнө 2000 гаруй жилийн Месопотамийн соёл иргэншлийн үед үлдээсэн бичээсэнд хүн мал амьтанд халдварладаг өвчний тухай тэмдэглэж байжээ. Шинжлэх ухаан технологи хөгжин дэвшсэн одоо цаг хүртэл энэ халдварт өвчнөөс хүн төрөлхтөнд учруулж буй аюул заналхийлэл огт буураагүй мөртөө харин ширүүссээр байгаа юм.

2013-2016 оны хооронд Африкийн баруун бүсэд тархсан Эбола тахлын улмаас 11 мянга гаруй хүн амиа алджээ. Дээрээс нь ой хөвч эвдэгдэхийн хирээр тэнд оршин амьдардаг амьтан голтон хүнээс илүү ойр болж, элдэв зүйлийн халдварт өвчнийг хүн төрөлхтөнд халдваллуулах эрсдэл нэмэгдсээр байгааг юм. Нэмж дурдахад энэ өвчин зөвхөн хөдөө аж ахуй эрхэлдэг хөгжлөөр тааруухан бүсэд л халдварлах биш, өвчин хижигт хил хязгаар байдаггүй юм.

Үүсэл гарал нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн, түүхий материалыг худалдан авахаас зайлсхийхийг санал болгож байгаа зэрлэг ан амьтанд “Халдахгүй, худалдан авахгүй, хоол хүнс болгохгүй байх” -ыг зөвлөж, зэрлэг ан амьтныг хамгаалахыг уриалж байна.

Хүн төрөлхтөн эх дэлхийн экологийн орчны нэгэн бүрэлдэхүүн болсны хувьд амь хувиа л бодож, эзэрхэж болохгүй, харин байгальдаа ээлтэй, амьтан голтныг хүндэтгэж чадсан нөхцөлд л урт удаан “эрүүл тогтвортой” , амар сайндаа жаргаж чадна гэдгийг түүх, шинжлэх ухаан дахин гэрчлэн нотолж байгаа юм.

Их уншсан

холбоотой мэдээ