Хятад, Арабын хамтын ажиллагаа дэлхий нийт тогтвортой хүчин зүйл нэмж байна

2020-07-13 20:52:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Өнөөгийн нөхцөл байдалд, Хятад, Араб хоёр тал өнгөрсний аль ч үеэс илүү хамтын ажиллагаагаа бэхжүүлж, бэрхшээлийг хамтдаа даван туулж урагшлах ёстой" хэмээн сүүлийн үе Хятад-Арабын орнуудын хамтын ажиллагааны форумын сайд нарын хэмжээний 9 дэх хуралд илгээсэн захидалдаа Хятад улсын дарга Ши Жиньпин ийнхүү санаачилга дэвшүүлж, коронавирусийн хямралын эсрэг Хятад, Араб хамтдаа хариу арга хэмжээ авахын тулд Хятад Арабын хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг дэмжих чиг хандлагыг тодорхойлж өгсөн билээ. Хурал нь үр дүн бүхий олон баримт бичигүүд баталж, халдварын эсрэг дэлхийн хамтын ажиллагаа, ажил үйлдвэрлэлээ түргэн сэргээх итгэл үнэмшил, эрч хүчнийг сэлбэсэн юм. Энэхүү удирдамжийн дагуу, Хятад, Арабын орнуудын улс төрчид, эрдэмтэн судлаачид саяхан "Шинэ коронавирусийн нөхцөл дэх Хятад ба Дундад Дорнодын хамтын ажиллагаа: Уламжлалт найрамдал ба ирээдүйг хамтдаа бий болгох" сэдэвт онлайн форум зохион байгуулж, хоёр тал туршлагаа судлан, халдварын дараах хамтын ажиллагааны төлөвлөгөөг хийсэн байна. Хамтдаа халдварт өвчний эсрэг тэмцсэний улмаас Хятад, Арабын стратегийн түншлэлийн харилцааны үндэс суурь улам бэхжиж, ард түмний найрамдал илүү гүнзгийрч, хамтын ажиллагааны хэтийн төлөв улам өргөн уудам болно гэж тэд үзсэн байна.


Хятад, Араб хоёр талын халдварын эсрэг хамтын ажиллагааны тухайд хоёр орны эрдэмтэн судлаачид "хамтын ажиллагааны үлгэр жишээ боллоо" хэмээн үнэлж байсан.Үнэндээ Шинэ коронавирусийн халдварт өртөх үед Хятад, Арабын орнууд ижил нөхцөл байдалд бие биедээ тусалж ирсэн. Ши Жиньпин дарга халдварын эсрэг хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх зорилгоор Арабын дөрвөн удирдагчтай 5 удаагаа утсаар ярьсан. Хятадад тахал ихээр дэлгэрч байсан хэцүү үед, Арабын орнууд тэр даруйд нь Хятадад эд материалын туслалцаа үзүүлсэн байна.

Хятадын засгийн газрын Дундад Дорнод дахь тусгай элч Жай Жүний танилцуулснаар, өнөөг хүртэл Хятад улс тус бүс нутгийн орнуудад 1 сая гаруй оношлуур, 13 сая гаруй маск зэрэг халдварын эсрэг эд материал хангаж, бүс нутгийн 22 оронтой мэргэжилтнүүдийн видео хурал хийж, 8 улс орон руу эмнэлгийн мэргэжлийн баг илгээжээ. Хятад улс Арабын нэгдсэн Эмират улстай хамтран ажилласан төдийгүй "Хятад улс өөрийн туршлагаа Арабын орнуудтай харамгүй хуваалцаж, бүх Арабын орнуудад ихээхэн тусламж үзүүлсэн, үүнээс өөр үнэт зүйл алга, Хятад Арабын нэн нягт хувь заяаны хамтын цогц гэдгийг энэ нь харуулж байна гэжээ. "

Эв нэгдэл, хамтын ажиллагаа бол тахал өвчнийг даван туулах хамгийн хүчирхэг зэвсэг юм, гэвч зарим улс орны улс төрчид халдварыг улстөржүүлж, ганц талт үзлийг баримталж, халдварын эсрэг дэлхийн хамтын ажиллагаанд ноцтой хохирол учруулж байна. Үүнд Хятад, Арабын орнууд олон талт үзлийг баримталж, шударга ёсыг хамгаалан, дэлхийн засаглалыг сайжруулахыг дэмжсээр ирсэн. Хятад Арабын орнуудын улс төрийн намуудын яриа хэлэлцээний тусгай хурлын гаргасан хамтарсан тунхаглалаас Хятад, Арабын хамтын ажиллагааны форумын сайд нарын хэмжээний 9 дэх уулзалтаар баталсан "Амманы тунхаглал" хүртэл, мөн энэ удаагийн форумд Хятад, Арабын улс төрчдийн хэлсэн үгээс үзэхэд, Хятад, Араб хоёр тал НҮБ-аар цөм болгосон олон талт систем, олон улсын эрх зүйд үндэслэсэн олон улсын дэглэмийг нухацтай хамгаална гэдгээ тодорхой илэрхийлсэн байна. Египетийн Ерөнхий сайд асан Иссам Шариф форумын үеэр хэлсэн үгэндээ, дэлхий ертөнц хүнд хэцүү үед байгаа бөгөөд Хятад, Дундад Дорнодын өнө удаан соёл иргэншлийн орнууд эв нэгдэлтэй хамтран ажиллаж, тэргүүлэх үүрэг гүйцэтгэн, олон улсын шинэ дэг журам, дэлхийн засаглалын тогтолцооны шинэчлэлийг дэмжиж, хамтдаа гэрэлт ирээдүйг бүтээн байгуулах ёстой юм гэжээ.

Үүний зэрэгцээ, Арабын орнууд Хонконг, Шиньжян, Тайвань зэрэг Хятадын талын гол ашиг сонирхлын асуудлаар Хятад улсын байр суурийг үргэлж дэмжих бөгөөд Хятад улс ч Арабын орнуудын үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлаа хамгаалж, бие даасан хөгжлийн замаар замнах, Палестины шударга ёсны үйлсийг тууштай дэмжиж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно.

Хятад, Арабын орнууд үндсэн ашиг сонирхол, тулгамдсан асуудлаар бие биенээ харилцан дэмжсээр ирсэн, энэ нь хоёр тал бол олон улсын хамтын нийгэмлэгийн шударга ёсыг хамгаалагч гэдгээ бүрэн харуулж байна. Хятадын засгийн газрын Дундад Дорнодын асуудлаарх тусгай элч асан Ү Сь Кэ “Олон улсын тойм” -ийн тоймчид өгсөн ярилцлагадаа, "Өнөөгийн эргэлзээ ихтэй, тодорхой бус дэлхий дахинд, Хятад, Арабын орнуудын найрсаг хамтын ажиллагаа энэ дэлхий дээрх хамгийн чухал хүчин зүйлүүдийн нэг байх ёстой” хэмээн дахин онцолжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ