Хятад улс Мадагаскарт бараа бүтээгдэхүүний туслалцаа олгов

Уртнасан 2020-07-14 10:40:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Тухайн орон нутгийн цагаар 7-р сарын 13-нд, Хятадаас Мадагаскар улсад суугаа элчин сайд Ян Шяорүн Хятад улсын засгийн газраас Мадагаскар улсад олгосон цар тахлын эсрэг тэмцэх бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөх ёслолд оролцов. Мадагаскарын тэргүүн хадагтайн төлөөлөгч, Хүн ам, эмэгтэйчүүд хүүхдийн хөгжлийн яамны сайд Нахаримами ёслолд оролцов.

Ян Шяорүн сайд хэлэхдээ: Мадагаскарын тэргүүн хадагтай Миялигийн үүсгэн байгуулсан “Фитиа” буяны нийгэмлэг эмэгтэйчүүд хүүхдийн эрүүл мэнд аз жаргалыг ахиулахын тулд хичээн чармайж буйг Хятадын тал сайшааж байна. Эдгээр бараа бүтээгдэхүүн ерөнхийлөгчийн гэргийн буяны нийгэмлэгээр дамжин хүмүүст тараагдаж, идэвхтэй үүрэг гүйцэтгэж, Мадагаскарын эмэгтэйчүүд, хүүхэд багачууд зэрэг эмзэг давхаргынхан цар тахлын хүнд үеийг даван туулахад туслалцаа болно гэдэгт эргэлзэхгүй байна гэв.

Нахаримами сайд тус улсын ерөнхийлөгч, тэргүүн хадагтай болон ерөнхий сайдын нэрийн өмнөөс Хятад улсын засгийн газарт талархал илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ, цар тахал гарснаас хойш Хятад улсын засгийн газар болон ард олон Мадагаскарт олон удаа цар тахлын эсрэг тэмцэх бараа бүтээгдэхүүний туслалцаа олгож, Мадагаскар улс цар тахлын эсрэг үр дүнтэй тэмцэхэд чухал дэмжлэг үзүүлэв гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ