​ДЭМБ-ын хоёр эрдэмтэн Хятадад ажиллаж байна

2020-07-14 10:42:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 13-ны өдөр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин хэлэхдээ, хоёр талын зөвшилцсөнөөр ДЭМБ Бээжинд мэргэжилтэн томилон Ковид-19-ийн вирусийн үүсэл гарлын талаарх шинжлэх ухаанч хамтын ажиллагааны асуудлаар Хятадын эрдэмтэн болон анагаахын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, солилцоо хийхийг Хятад улсын засгийн газар зөвшөөрсөн юм. Өдгөө хоёр мэргэжилтэн Хятад улсад хүрэлцэн ирээд байгаа гэжээ.

Хуа Чүнь-Ин мөн өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр холбогдох асуудлаар сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа, Хятад улс ДЭМБ-тай үндсэн нийтлэг ойлголттой байдаг. Тухайлбал вирусийн үүсэл гарлын асуудал бол шинжлэх ухаанч асуудал, эрдэмтэд дэлхийн хэмжээнд олон улсын шинжлэх ухааны судалгаа хамтын ажиллагаа өрнүүлэх ёстой. Үүсэл гарал бол үргэлжилсэн үйл явц юм, олон орон олон газартай холбогдох болзошгүй учраас ДЭМБ эрэлт хэрэгцээний дагуу бусад улс орон бүс нутагт ч иймэрхүү шинжилгээ хийх болно гэж ДЭМБ үзэж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ