​Цар тахлын эсрэг тэмцсэн дөрвөн зүйлийн байдал

2020-07-14 10:43:36
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 13-нд ДЭМБ-ын хийлгэсэн Ковид-19-ийн тухай ээлжит хэвлэлийн хурал бага хурал дээр ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом хэлэхдээ, дэлхийн улс орнууд өдгөө дөрвөн зүйлийн байдалтай байгаа гэжээ.

Тэрээр хэлэхдээ, нэгдүгээр нь ухаалаг сэрэмжтэй улс орон, бэлтгэлээ сайн хийж, эхний бүлгийн өвчтөнүүдийг хурдан үр дүнтэй эмчилж, тахал өргөн цар хүрээтэй тархахаас зайлсхийж чадсан. Эдгээр улс орны удирдагчид онцгой байдлыг хянаж, заавал хэрэгжүүлэх шаардлагатай арга бодлогынхоо талаар санал бодлоо ард иргэдтэйгээ үр дүнтэй солилцож, халдвар авсан тохиолдлыг илрүүлэх, тусгаарлах, шинжилгээ хийлгэн тэдэнтэй ойр харилцсан хүмүүсийг олж авах зэрэг бүх талын стратегийг хэрэгжүүлэн, Ковид-19-ийн халдварыг таслан зогсоожээ. Хоёрдугаар нь олон нийтийн эрүүл мэндийн хүчтэй удирдлага ба бодлогоор цар тахлыг хяналтдаа авч чадсан улс орон, жишээ нь Европын орнууд. Гуравдугаар нь тахлын эхний оргил үеийг хяналтдаа авч чадсан боловч хөл хорионы арга хэмжээгээ сулруулсны улмаас шинэ давлагаа үүсэж, оношлогдсон тохиолдол хурдан нэмэгдсэн байна. Олон орнууд эрсдэлийг багасгах бодлого хэрэгжүүлээгүй учраас цар тахлын эсрэг олсон амжилтаа дахиад алдаж байна. Дөрөвдүгээр нь цар тахалд ноцтой өртөж буй орнууд, үүнд Америк тив, Зүүн Өмнөд Ази болон Африкийн зарим орнууд багтаж байна гэжээ.

Тедрос Адханом хэлэхдээ, ДЭМБ улс орнуудын бүх хүмүүстэй хамтран ажиллаж, вирусийн тархалтыг таслан зогсоож, нас баралтыг бууруулан, хорооллууд өөрийгөө болон бусад хүмүүсийг хамгаалахыг дэмжих бөгөөд засгийн газрын хүчтэй удирдлагыг дэмжин туслалцаа үзүүлнэ гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ