Трамп амны хаалттай явах болсон нь оройтсон үйлдэл биш үү

2020-07-14 15:07:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Америкийн хэвлэлийн мэдээлэл саяхан Трамп цэргийн эмчилгээний төвтэй танилцах үеэр амны хаалттай явж байх зураг бичлэгийг нийтэлсэн байна. Америкад коронавирусийн тахал дэлгэрснээс хойших 4 сарын турш, Трамп анх удаагаа олон нийтийн газар амны хаалттай явж буй нь энэ юм.

Олон жилийн турш, АНУ эмчилгээний нөхцөлөөр хамгийн сайн орнуудын нэг болохыг олон нийт хүлээн зөвшөөрсөөр ирсэн юм. Гэхдээ энэ удаагийн цар тахлын өмнө эмчилгээний хамгийн хүчирхэг системтэй Америк улс харин цар тахлыг үр ашигтай хориглож чадаагүй, улс орон ард иргэд нь аюулт тахалд гүн автжээ. АНУ-ын Жонс Хопкинс их сургуулийн гаргасан Ковид-19-ийн тархалтын тухай хамгийн сүүлийн үеийн статистик мэдээгээр, Америкийн зүүн нутгийн цагаар 7-р сарын 12-ны өдрийн байдлаар, АНУ-д Ковид-19-ийн халдвар авсан 3.35 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, нас барсан тохиолдол 135512-д хүрчээ.

Урьд нь Трамп амны хаалттай явахаас татгалзсаар байсан юм. Яасан ч амны хаалттай явахгүй хэмээн олон удаа илэрхийлсэн төдийгүй өөрийн өрсөлдөгч Байденг амны хаалттай явж буй нь “ядруу дорой” байхын илрэл хэмээн элэг доог барьж байжээ. Өдгөө харин халдварын тохиолдол ид нэмэгдэж буй нөхцөл байдалд зөрүүдэлж байсан Тарамп ч зөөлөрч эхэлсэн байна.

Амны хаалттай явах нь амиа аврах арга төдийгүй улс төрийн мэтгэлцээний нэгэн хэсэг болж байна гэж Америкийн Конгрессын Бүгд найрамдах намын гишүүн Александр хэлж байжээ.

Трамп, Байден нар амны хаалттай явах эсэх тухай бие биеэ дайрч, тэдгээрийг дэмжигч харин амны хаалттай явж буй эсэхээр хэн нэгнийг дэмжиж буйгаа тодорхойлдог. Харамсалтай нь энэхүү маргаанаас хохирол амсагч нь энгийн иргэд байгаа билээ.

Америкийн олон нийтийн эрүүл мэндийн эрдэмтэн онцолж хэлэхдээ, өнөө хүмүүсийн анхаарч буй нь Трамп амны хаалттай явах эсэх асуудал биш, харин олон нийтийн эрүүл мэнд ноцтой заналхийлэлд тулгараад буй асуудал юм. Халдварт тахал дэгдээд 4 сарын хугацаатай болж байна, Америкийн зонхилох иргэд заналхийлэлд өртсөөр. Трампын засгийн газар үр ашигтай арга хэмжээ хэрэгжүүлж, иргэдийн аюулгүй байдлыг баталгаажуулах шаардагдаж байна гэжээ.


Эрсдэл хямрал ар араасаа үргэлжилсээр, Америкад халдварт тахлыг үр ашигтай тогтоон барьж чадаагүй үеэр, Цагаан ордон харин хичээлээ даруй эхлүүлэхийг сургуулиудад шаардаж байна. Энэхүү үйлдлийн талаар маш их дуулиан үүсгэж байгаа юм. Америкийн Боловсролын сайд саяхан ярилцлага өгөхдөө, хүүхдүүд хичээлдээ явах ёстой, цар тахлын тархалтын байдал янз бүрээр байгаа учраас олон нутгийн сургуулиуд бодитой байдлыг үндэслэж, өөр өөр арга барилаар зохицуулах ёстой гэжээ.

Америкийн их сургуулиудад бие даасан нэлээд их эрх мэдэлтэй байдаг хэдий ч сурагчдад амлалт хийж чадахгүй байна, Америкийн зарим их сургууль гадаадын оюутнуудад чиглүүлж, өөрийн орондоо цахим хичээл хийх тухай төлөвлөгөө гаргаж байна.

Америкийн засгийн газраас хичээл эхлүүлэхийг сургуулиудад шаардаж буй нь Америкийн эдийн засгийг сэргээхтэй шууд холбоотой юм. Халдвар авах эрсдэлийг сурагчдад нөмрүүлэн байж, хичээл эхлүүлэхийг шаардаж байна. Трампын засгийн газар иргэдийн төлөө хэзээд бодож байгаагүй, харин ашиг сонирхол юунаас ч эрхэм гэдгийг баримталж байна.

Их уншсан

холбоотой мэдээ