Африк тивийн үйлдвэрчний холбооны нэгдсэн байгууллагад туслалцаа олгов

Уртнасан 2020-07-15 10:32:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Бүх Хятадын үйлдвэрчний ерөнхий эвлэлээс Африк тивийн үйлдвэрчний холбооны нэгдсэн байгууллагад тусалсан цар тахлын эсрэг тэмцэх бараа бүтээгдэхүүн болон албан тасалгааны тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол 14-нд Хятадаас Ганад суугаа элчин сайдын яамд болов.

Африк тивийн үйлдвэрчний холбооны нэгдсэн байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Алзаки Мезод тусламжийг хүлээлгэн өгөх ёслолд Хятадын талд талархаж буйгаа илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ, Африк тив COVID-19 цар тахлын эсрэг тэмцлийн хүнд бэрхшээлтэй үед байна. Хятадын тал энэ удаад Африк тивийн үйлдвэрчний холбооны нэгдсэн байгууллагад туслан тулгамдсан хэрэгцээ шаардлагыг зохицуулж өгсөн нь цар тахалд нүүрлэсэн Африкийн үйлдвэрчдийн эрх ашгийг хамгаалахад оруулсан том чухал хувь нэмэр юм гэв.

Энэ удаагийн хандивласан бараа бүтээгдэхүүнд нэг удаагийн эмчилгээний амны хаалт, гар ариутгагч, хуулагч болон зөөврийн компьютер зэрэг албан тасалгааны тоног төхөөрөмж багтсан байна.

Их уншсан

холбоотой мэдээ