Эдийн засаг худалдааны дижитал үзэсгэлэн эхлэв

2020-07-16 10:01:52
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 15-нд, Хятадын худалдааг дэмжих хороо болон АНЭУ-ын Эдийн засгийн яамаас хамтран эрхэлсэн хоёр орны эдийн засаг худалдааны анхны дижитал үзэсгэлэн эхлэв. Хятад АНЭУ-ын засгийн газар, бизнесийн холбоо, чөлөөт худалдааны бүс, худалдааг дэмжих байгууллага, аж ахуйн нэгж зэргийн 300 орчим төлөөлөгч нээлтийн ёслолд онлайноор оролцов.

Энэ удаагийн үзэсгэлэн 7 хоног явагдаж, дижитал үзэсгэлэнгийн индэрийг ашиглан аж ахуйн нэгжид онлайноор харилцаж хэлэлцэх боломж хангаж, үйлчилгээнүүдийг оновчтой тохируулснаар, Хятад болон АНЭУ-ын 2100 аж ахуйн нэгж үзэсгэлэнд оролцож, Хятад, АНЭУ, Египет зэрэг 11 орны худалдан авагч 12 мянга гаруй бизнесмэн оролцсон байна. Үзэсгэлэнд ухаалаг хот, эко машин хийгээд автомашины тоног сэлбэг, барилгын материал хийгээд багаж хэрэгсэл, гэрийн ухаалаг тавилга, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн, шинэ хөдөө аж ахуй хийгээд хүнсний бүтээгдэхүүн, чөлөөт худалдааны бүс, орчин үеийн нэхмэл бүтээгдэхүүн, аялал жуулчлал, боловсрол, эмчилгээний бүтээгдэхүүн зэрэг салбарыг хамарсан байна.

Хятадын худалдааг дэмжих хорооны дарга Гао Янь хэлсэн үгэндээ: Хятад АНЭУ хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа өдөр ирэх тусам нягтарч байна, энэ удаагийн үзэсгэлэн хоёр орны эдийн засаг худалдааны харилцааг улам илүү хөгжүүлэхэд тустай юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ