Бээжинд оношлогдсон тохиолдол нэмэгдсэнгүй

Уртнасан 2020-07-16 10:04:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 16-нд Бээжингийн Эрүүл мэндийн зөвлөлийн мэдэгдсэнээр, 7-р сарын 15-ны 0-24 цагийн байдлаар, Бээжин хотод тухайн нутагт COVID-19 цар тахлын халдвар авснаар оношлогдсон тохиолдол гараагүй, халдвар авсан байж болзошгүй тохиолдол болон өвчний шинж тэмдэггүй тохиолдол нэмэгдээгүй, 23 өвчтөн эдгэрэн эмнэлгээс гарсан байна.

6-р сарын 11-ний 0 цагаас 7-р сарын 15-ний 24 цагийг хүртэлх байдлаар Бээжин хотод тухайн нутагт COVID-19 цар тахлын халдвар авснаар нийт 335 тохиолдол оношлогдож, эдгээрээс 168 өвчтөн эмнэлэгт эмчлүүлж байна. 167 өвчтөн эдгэрэн эмнэлгээс гарч, өвчний шинж тэмдэггүй халдвар авсан 17 хүнд анагаахын ажиглалт хийж байна.

Их уншсан

холбоотой мэдээ