Гамшигтай тэмцэж буй армийн офицер дайчид

2020-07-16 17:02:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

7-р сар гарснаар хойш Хятад улсад борооны улирал тохиож, Хөх мөрөн, Хуайхэ гол, Дүнтин, Пө-Ян, Тайхү зэрэг мөрөн голын усны түвшин хэвийн тэвшнээс давж, олон газар үер усны гамшигт өртөж, ард иргэдийн амь нас, эд хөрөнгө маш ихээр хохирч байна.

Хаана гамшиг гарсан байвал, тэнд ардын армийнхан тусламж үзүүлж байдаг. 7-р сарын 14-ний байдлаар, ардын чөлөөлөх армийн болон зэвсэгт цагдаагийн 29 мянган офицер дайчид, 5000 гаруй өрхийн цэрэг үер усны гамшгийн өмнө шугамд ажиллаж байна.

Тэд ард иргэдээ дээдлэх, амь насыг дээдэлж, үерээс сэргийлэх авран туслах тэргүүний эгнээнд гавшгайлан тэмцэж, ард иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг дээд хэмжээнд баталгаажуулж байна.

Гамшгийн сургаар цугларна

Жянши муж, Жюжян хот, Пө-Ян нуур гамшигт өртөв.

Ойрын өдрүүдэд Хятадын хамгийн том цэнгэг нуур болох Пө-Ян нуурын усны түвшин тасралтгүй нэмэгдсээр байв. Зэвсэгт хүчний Жяншин мужийн арми 1400 гаруй офицер байлдагчийг Пө-Ян нуурын бүсэд яаралтай илгээж, гамшигт өртсөн иргэдийг нүүлгэх, сураггүй болсон хүмүүсийг хайж аврах, сэтэрсэн хашлагыг бөглөн бэхлэх зэрэг үүрэг гүйцэтгэв. 12-ны өдрийн 07:00 цагийн байдлаар Пө-Ян сяны Жянжялин тосгоны хашлага сэтрэн ус алдахад армиас ахиад 300 цэрэг томилон, гамшгийн эсрэг ажиллуулав.

Хятадын пуужингийн армийн зуу гаруй офицер байлдагч хэдэн замаар Пө-Ян сяньд очсон даруйдаа гамшгаас аврах ажилд оролцон, гамшгийн байдал хүнд байгаа хашлага далан, төмөр хоолойн эрсдэлийг бууруулах ажлыг гардан хийв. Пө-Ян сяны Гантөү тосгонд очиход машин төхөөрөмж ажиллах боломжгүй байсан болохоор батальоны командлагч Жан Ган 100 гаруй офицер байлдагчаа дайчлан, гараар малтах, үүрч зөөх ажлыг хийжээ.

Жянши мужаас гадна Гүйжөү мужийн Сүнтао сянь, Шибань тосгонд олон хоногийн борооны улмаас уул нурж, Түнрэнь дэх зэвсэгт хүчний ангийнхан бэрхшээлийг даван туулж, өндөр эрсдэлтэй бүсэд гацсан иргэдийг авран, тусламж үзүүлж байна.

Гамшгийн эсрэг зоригтой тэмцэнэ

Хоолой дүүрэх, хашлага сэтрэх зэрэг аюул дараалан тулгарахад ардын армийн цэрэг байлдагчид аюулт гамшгийн бүсийг зорьж, газар дээр нь авран туслах ажилд оролцов.

Бүх хүчээ дайчлан ажиллана


Шавар балчгийн дунд хад мэт зогсон, урссан хөлс нь бүх биеийг норгоно. Өмнө фронтод үеэр усны гамшигтай тэмцэж буй офицер дайчид зөвхөн ард иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд амь биеэ хайхралгүй ажиллаж байна.

Их уншсан

холбоотой мэдээ