Тогтвортой сэргэж байгаа Хятадын эдийн засаг дэлхий дахинд шинэ боломж нээх болно

2020-07-16 21:50:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

16-ны өдөр Хятадын Статистикийн үндэсний газрын гаргасан мэдээллээр, оны эхний хагаст Хятадын эдийн засаг эхний ээлжинд унаж, дараа нь дахин сэргэж, хоёрдугаар улирлын эдийн засгийн өсөлт эерэг өсөлт үзүүлж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.2 хувиар өсч, үндсэн үзүүлэлтүүд өсөлтөө үргэлжлүүлжээ. “Уолл-стрит сонин”-д, Хятад улс бол шинэ коронавирусийн халдвар гарснаас хойш, өсөлтөө сэргээсэн анхны томоохон эдийн засгийн цогц юм гэж тэмдэглэжээ. Хятадын эдийн засаг дахин шинэ өсөлт үзүүлсэн нь дэлхийн бусад улс орнуудад сайн мэдээ дуулгалаа гэж CNN мэдээний сайтын өгүүлэлд тэмдэглэжээ. Мэдээж, дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв бүрхэг байгаа энэ үед тогтвортой сэргэлт үзүүлж байгаа Хятадын эдийн засаг гэрэл гэгээ, итгэл найдвар авчирч байна.

Үнэндээ, 3.2 хувийн өсөлтийн тоо баримт гайхмаар зүйл биш юм. Үүнээс өмнө Олон улсын валютын сан, Дэлхийн банкийн нийтэлсэн дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тухай хамгийн сүүлийн үеийн тайланд, Хятадын эдийн засгийн талаар өөдрөг мэдээллийг уламжилж байсан. ANZ-ын шинжээч: хоёрдугаар улирлын өсөлт нь "халдварын дараах Хятадын эдийн засаг сэргэж, дэлхийн бусад орнуудаас дор хаяж 1-2 улирлын өмнө эрт сэргэж байгааг" тогтоож чадлаа гэж үзсэн байна.
Дурдууштай нь шинэ хөдөлгөх хүчин тасралтгүй гарч ирсэн нь Хятад улсын эдийн засгийн өндөр чансаатай хөгжилд тусалсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Оны эхний хагаст дээд технологийн үйлдвэрлэлийн нэмүү өртгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 4.5 хувиар өсөж, 20 саяас дээш орлоготой аж үйлдвэрлэлийн нэмүү өртгийн хэмжээний харьцлын өнгөрсөн оны мөн үеийн 0.9% -ийг эзэлж, аж үйлдвэрийн бүтцийг өөрчилж чадсан байна.

Хятадын эдийн засаг тогтвортой сэргэж байгаа нь Хятадын засгийн газрын боломж тохиолыг алдалгүй барьж, халдвараас урьдчилан сэргийлж, хяналт тавих, эдийн засаг, нийгмийн хөгжлийг үр дүнтэй зохицуулсантай нягт холбоотой юм. Бүх Хятадын ард түмний хамтын хүчин чармайлтын үр дүнд, Хятад улс халдварын тархалтыг үр дүнтэй таслан зогсоож, ажил үйлдвэрлэлээ дахин эхлүүлсэн тул эдийн засгийн хөгжилд шинэ хөдөлгөх хүчин сэлбэсэн байна. АНУ-ын Питерсон хотын Олон улсын эдийн засгийн хүрээлэнгийн захирал Адам Посен хэлэхдээ, Хятадын засгийн газар халдварт өвчин, ялангуяа нийгмийн эрүүл мэндийн талаар цаг алдалгүй, үр дүнтэй арга хэмжээ авснаар эдийн засгаа хурдтай сэргэж, дэлхийн тэргүүн эгнээнд ороход зангилаа үүрэг гүйцэтгэсэн юм гэжээ.

Хятадын эдийн засгийн тогтвортой байдал, урт хугацааны хөгжлийн үндсэн чиг хандлага өөрчлөгдөөгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Хятад улс дэлхийн хамгийн бүрэн бүтэн, хамгийн том үйлдвэрлэлийн системтэй бөгөөд 100 сая гаруй зах зээлийн цогцтой, 170 сая гаруй өндөр боловсролтой чадварлаг боловсон хүчинтэй. Ялангуяа 400 сая гаруй дунд орлоготой бүлгүүдийг багтаасан 1.4 тэрбум хүн амтай том цар хэмжээний дотоодын эрэлт хэрэгцээний зах зээл нь Хятад улсыг хөгжлийн шинэ зам руу замнахад үндэс суурь, дэмжлэг үзүүлэх нь дамжиггүй юм.

Одоогийн байдлаар, коронавирусийн халдвар дэлхийд газар авсаар байгаа бөгөөд Хятад улсын эдийн засгийн хөгжлийн эрсдэл, сорилт эрс нэмэгдсээр байна. Оны эхний хагас жилийн байдлаас үзэхэд, Хятад улсын эдийн засгийн өсөлт, үйлдвэрлэл, үйлчилгээний салбар, хэрэглээ, хөрөнгө оруулалтын гол үзүүлэлтүүд буурч байна, хоёрдугаар улирлын өсөлт сэргэлтээ үргэлжлүүлж, халдварын нөлөөг бүрэн нөхөж чадаагүй байна. Энэ нь Хятад улс эдийн засгаа хэвийн байдалд оруулахын тулд хатуу хүчин чармайлт гаргах шаардлагатай байгааг харуулж байна. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ