10 мужийн эмчилгээний баг Шиньжянд хүрчээ

2020-07-19 14:13:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Үрөмч хотын нуклейн хүчлээр оношлох чадамжийг нэмэгдүүлэхийн тулд Хятадын Эрүүл мэндийн үндэсний хороо 10 муж хотын 200 гаруй хүний бүрэлдүүнтэй шалгаж оношлох 10 багийг 7-р сарын 18-ны өдөр Үрөмч хотод томиллоо.

Үүнээс Шиньжянд томилогдон ажиллаж буй Үхань хотын эмчилгээний 21 гишүүнтэй баг байж, Үхань хотын Жинь Инь Тань эмнэлэг, Үхань хотын Уушгины өвчний тусгай эмнэлэг, Үхань хотын Нэгдүгээр эмнэлэг зэрэг 3 эмнэлгийн эмч ажилчдаас бүрджээ. Тэд мөн шалгаж, оношлох, эмчилгээний зориулалттай эмнэлгийн 100 гаруй төхөөрөмжөө авч очив.

18-19-ний өдрүүдэд Жянсү, Чьчуань, Шаньдүн, Ляонин, Чүнчин, Гирин зэрэг муж хотуудын тусламжийн баг ч Үрөмч хотод ажиллаж байна.

Их уншсан

холбоотой мэдээ