16 тохиолдол шинээр бүртгэгджээ

2020-07-19 14:15:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны албаны сайтад мэдээлснээр, 7-р сарын 18-нд Хятадын 31 муж, хот, өөртөө засах орон болон Шиньжяний үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпуст КОВИД-19-ийн халдвар авсан хүний тоо 16-р нэмэгджээ. Үүнээс Гуандүн мужид 2, Шаньдүн мужид 1 тохиолдол нь гаднаас зөөвөрлөгсөн орж ирсэн бол, дотоодод халдвар авсан 13 тохиолдол нь бүгд Шиньжянд бүртгэгджээ. Шинээр нас барсан тохиолдол гараагүй бөгөөд Шанхай хотын хилийн чанадаас буцаж ирсэн нэг хүнийг халдвар алсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байна.

Мөн өдөр халдвар авч эмчлүүлж байсан 17 өвчтөн эмнэлгээс гарч, ойр хавьталтай 212 хүнийг анагаахын ажиглалтаас чөлөөлөв. Мөн хүнд оноштой өвчтөний тоо өөрчлөгдөөгүй болно.

7-р сарын 18-ны 24 цагийн байдлаар, цаг тахал дэгдсэнээс хойш Хятадын 31 муж, хот, өөртөө засах орон болон Шиньжяний үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпуст нийт 78775 хүн эдгэрч эмнэлгээс гарч, 4634 хүн нас барж, халдвар авсан нийт хүний тоо 83660 байж, өнөөгийн байдлаар халдвар авсан байж болзошгүй 4 тохиолдол байна. Ойр хавьталтай гэж үзсэн 771589 хүнийг анагаахын ажиглалтад хамруулсан бол одоо нийт 6925 хүн мөн л ажиглалтад байна.

Их уншсан

холбоотой мэдээ