Хонконгод коронавирусийн халдвар ноцтой болж байна

2020-07-20 09:55:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

19-нд Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн Эрүүл мэндийн газрын өвчин тахлаас урьдчилан сэргийлэх төв танилцуулахдаа, 18-ны өдөр Хонконгод коронавирусийн халдвараар оношлогдсон 108 тохиолдол шинээр бүртгэгдэж, ганц өдрийн дотор оношлогдсон өвчлөлийн тоо халдвар гарснаас хойш хамгийн дээд хэмжээнд хүрчээ. 19-нд Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Линь Жэн Юе-Э хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хонконгод шинэ коронавирусийн халдварт өвчний нөхцөл байдал маш хүнд хэцүү байна. Онцгой бүсийн захиргаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шинэ арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бөгөөд эв нэгтэйгээр энэхүү халдварт өвчинтэй тэмцэхийг холбогдох талуудаас уриалж байна гэжээ.

Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Линь Жэн Юе-Э хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, 7-р сарын эхээс Хонконгод шинэ ээлжийн коронавирусийн халдварт өвчин гарч эхэлсэн бөгөөд халдварын тархалтын байдлыг өнөө болтол хяналтдаа авч чадаагүй байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Хонконгод 7-р сарын эхээс шинэ ээлжийн коронавирусийн халдвар гарч эхэлсэн, хоёр долоо хоногт буюу 7-р сарын 5-18-ны өдрүүдэд, нийт 519 тохиолдол бүртгэгдэж, орон нутагт 411 тохиолдол, хилийн чанадаас 108 халдвар зөөвөрлөж ирсэн бол үүний улмаас Хонконгод энэ удаагийн халдварт өвчний нийт оношлогдсон тохиолдол 1778 болон нэмэгдэж, нас барсан хүний тоо 12 болж нэмэгдэв. Нөхцөл байдал маш ноцтой байгаа бөгөөд хяналтдаа авч чадаагүй байна гэжээ. Ренчинсоо
    

Их уншсан

холбоотой мэдээ