Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулав

2020-07-20 10:14:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

19-ний үдээс хойш болсон хэвлэлийн бага хурал дээр Бээжин хотын засгийн газрын нарийн бичгийн дэд дарга Чэн Бэй мэдэгдэхдээ: 7-р сарын 20-ны 0 цагаас Бээжин хотын олон нийтийн эрүүл хамгаалалын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг хоёроос бууруулаад 3-р зэрэглэл болгов гэжээ.

Чэн Бэй танилцуулахдаа: Бээжин хотод 14 хоног дараалан халдварын шинэ тохиолдол илрээгүй, дүүргүүдэд 16 хоног дараалан халдварын тохиолдол бүртгэгдээгүй, байгууллага нэгж болон олон нийтийн талбарт 19 хоног дараалан халдварын хоёроос дээш тохиолдол гараагүй, 29 хоног дараалан бусад муж хотод халдвар зөөвөрлөгдөн очоогүй. Ерөнхийлсөн магадлалаар, өнөө Бээжин хотын иргэд халдвар авах эрсдэл бага байж, дүүргүүдэд халдварлах байдлыг хяналтдаа авч, Бээжингээс гадагш зөөвөрлөгдөх эрсдэл багасч, халдварын байдлыг тэнцвэртэй тогтвортой байдлаар хяналтдаа авч, өндөржүүлсэн бэлэн байдлыг 3-р зэрэглэлд шилжүүлэх нөхцөл бүрдсэн байна гэжээ.

Танилцуулснаар, 3-р зэрэглэл болгосны дараа, Бээжин хот "гаднаас зөөвөрлөгдөн орохоос сэргийлж, дотоодод халдвар дахин гарахаас сэргийлэх" бодлого баримталж, халдвараас байнга сэргийлэн хянах ажлыг өчүүхэн ч сулруулалгүй хийх болно, үүнд боомтын хүнс барааны хорио цээрийн хяналт шалгалтыг чангатгах, импортоор орж ирж буй хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүний хяналт удирдлагаа бүх талаар эрчимжүүлэх, хилийн чанадаас Бээжинд орж ирж байгаа хүмүүсийг цөм төвлөрүүлэн анагаах ухааны ажиглалт хийх болон нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулах зэрэг багтаж байгаа юм байна.

Их уншсан

холбоотой мэдээ