​Монгол Улсын сэтгүүлчид Өвөр Монголын малчин айлд цахимаар зочиллоо

2020-07-20 15:08:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Дэлгэр зуны энэ сайхан өдөр Эрдэмтөгсийн гэрт онцгой хэдэн зочин морилон саатлаа. Тэдний яриа хөөрөөнд хажуугийн хүн хошуу дүрэхийн аргагүй ид өрнөнө.

Би чинь эдүгээ гадуур ажилд явсан ч гар утсаар хамаг ажлаа амжуулчихдаг. Гэр орон, нутаг бэлчээр, мал ахуй бүх ажил энэ л алганд байна. Хар даа, товчлуураа дармагц малаа усална.

Нээрэн тийм юм байна. Ямар гайхалтай мундаг юм. Унасан малгай авахын завгүй ажилладаг малчин хүмүүс ингээд л чөлөөлөгдөнө гэж. Танайх хэчнээн тооны малтай айл вэ?

Хөрслөг бор царайнд жаргалын мишээл тодруулан хилийн чанадын Монгол Улсын сэтгүүлчидтэй цахимаар холбогдон үйлдвэрлэл амьдралын байдлаа танилцуулах энэ хүнийг Эрдэмтөгс гэдэг.

Хил дамнаж Монгол Улсын сэтгүүлчидтэй анх удаагаа цахим шууд нэвтрүүлгээр холбогдох “Солонго аялал” хэмээх хоёр орны сэтгүүлчдийн хүсэн хүлээсэн сурвалжилга маань Шилийнгол аймгийн Авга хошууны Цагааннуур суурингийн Улаантуг баг дахь орчин үеийн малчин Эрдэмтөгсийнхөөс ийнхүү эхэлсэн юм.

Энэ удаагийн сурвалжилгын үйл ажиллагаанд Монгол Улсын NTN телевиз, zindaa.mn сайт, Өглөөний сонин, Монголын цахилгаан мэдээ агентлаг, Монголын мэдээ, mglnews.mn сайт, infomongol.mn сайт, Монгол Улсын Өдрийн сонин зэрэг 8 хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн төлөөлөгч, Хятадын талаас Өвөр Монголын Солонго мэдээллийн төвийн 4 сэтгүүлч оролцлоо.

- Манайх орчин үеийн мал аж ахуйг голлон хөгжүүлж, байгаль орчноо хамгаалан нутаг бэлчээрээ сэргээн мал бэлчээрийн тэнцвэрийг батлах зорилгоор 760 гаруй га нутаг бэлчээрээ арван хэсэгт хуваан, жилийн дөрвөн улирлаар нүүдэллэн үхэр малладаг. Олон камер угсарч өргөө гэр дэх томоохон дэлгэцээр гаднын байдлыг бүрэн мэднэ. Энэ жил 80 гаруй үхэр зарлаа. Дээр нь мах, сүүг хослуулан борлуулж байна. Жилийн 500 гаруй мянган юанийн цэвэр орлоготой байдаг. Эдүгээ тугал тосох тусгай хороо, зуд гамшгаас сэргийлэхэд зориулсан зэрэг 2000 гаруй тэгш дөрвөлжин метрийн талбайтай хашаа саравчийг суурьшлынхаа хажууд шинээр байгуулан завгүй ажиллана. Цахим гэдэг технологи мэргэжлийг хэдийн цаанаа гартал эзэмшсэн Эрдэмтөгс гуай дэлгэц шагайж суусан Монгол Улсын сэтгүүлчдийн мянган асуултыг хөгжилтэй хариулна.

Эрдэмтөгс Шилийнгол аймгийн Авга хошууны Цагааннуур суурингийн Улаантуг багаар нутагтай тэнцсэн хашир малчин. Уудам талын өрцөд шинэ маягийн тоосгон байшинг монгол үндэстний онцлогийг харуулсан хээ угалзаар томоохон саравч болгон, Европ маягаар засаж чимэглэсэн зочны өрөө, унтлагын өрөө, гал тогооны өрөө, ажлын өрөө, цагаан идээ хийж хатаах өрөө, камерын өрөө гээд бараг 400 тэгш дөрвөлжин метр талбайтай гэрт нь үйлдвэрлэл амьдралд хэрэглэх шинэ цагийн багаж хэрэгслүүд нүд хүрэх газар тодхон байв. Тэрээр 2015 онд 600 гаруй мянган юань зарцуулан гэр байшингаа өөрөө зурж төлөвлөн засаж чимэглэжээ. Өдөр тутмын амьдрал үйлдвэрлэлдээ шинжлэх ухаан техник мэргэжлийг идэвхтэй хэрэглэн мал аж ахуйн ажил арга техниктээ хавсаргаж, ухаалаг гар утсаар мах сүү цагаан идээгээ борлуулж явна. Эрдэмтөгс авхаалж самбаатай хүн. Өөрийн бэлчээртээ байгуулсан нууранд олон төрлийн загас жараахай шумбан сүлжилдэж, нуурын дээгүүр эргэлдэн жиргэх шувуудын дуу энэ нутагт аз жаргалын хөг аялгууг чавхадна.

“Бид малчин хүн. Малаасаа салж чадахгүй. Тиймээс байгалиа хайрлан хамгаалж, таван хошуу малаа маллан, малчин түмнээ уриалан хамтдаа чинээлэг амьдралаа босгоно” гэх Эрдэмтөгсийн итгэл дүүрэн яриа бидний сэтгэлийг хөвчилж билээ.

Энэ жилийн “Солонго аялал” нь цар тахлын улмаас Монгол Улсын сэтгүүлчидтэй цахимаар холбогдох арга хэлбэрээр зохион байгуулагдаж, интернэт сүлжээгээр сурвалжилсан хэдий ч хилийн чанадын сэтгүүлчид маань Өвөр Монголын малчин айлд ийнхүү цахимаар аялж, тэдний мал аж ахуйн арга туршлага, малын ашиг шимийн борлуулалт, гэр бүлийн хүмүүжил, үндэстний уламжлалт гар урлалаа өвлөн уламжилж байгаатай бүрэн танилцсан сайхан уулзалт болж өндөрлөлөө.

Нийтлэлийг Хань Хуншя, С.Урьхан, О.Мэргэнбилэг, Т.Буянхишиг

Их уншсан

холбоотой мэдээ