Зангилаа нь улс төрийн амлалтад бий

2020-07-21 10:43:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 20-нд, ДЭМБ шинэ коронавирусийн уушгины халдварын ээлжит хэвлэлийн бага хурал хийв, ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос хэлэхдээ: вакцин болон эмчилгээний аргачлалыг хурдтай судлан нээхээс гадна бас вакцины төлбөрөө өгч чадахгүй хүмүүст шударга зам суваг нээх ёстой, ДЭМБ хуваарлалтын бүдүүвч боловсруулж, эцсийн дүн шийдээ гаргаж байгаа. Шударга хуваарлалтыг биелүүлэх ялангуяа ядуучуудад вакцин олгоход хамгийн чухал нь улс төрийн амлалт юм, энэ бол вакцинг шударгаар хуваарлахыг биелүүлэх цорын ганц зам суваг юм гэжээ.

Тедрос тэмдэглэхдээ: вакцинг бүх дэлхийн олон нийтийн бүтээгдэхүүн болгох санаачлагад улам олон орон нэгдсээр байгаа, гэвч сэтгэл зовоомоор зүйл нь гэвэл зарим орон яг эсрэг чиглэл рүү хөгжсөөр байгаа явдал юм. Хэрэв вакцинг бүх дэлхийн олон нийтийн бүтээгдэхүүн болгох асуудлаар нийтлэг ойлголтод хүрч чадахгүйд хүрвэл, вакцинг мөнгөтэй хүмүүс л эзэмших болно, харин төлбөрөө төлж чадахгүй хүмүүс вакцин олж авч чадахгүйд хүрнэ. Вакцин болон эмчилгээний аргачлалыг бүх дэлхийн олон нийтийн бүтээгдэхүүн болгох чухал чанарыг онцлох талаар хэсэг удирдагч уриалсан байгаа гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ