ШУӨЗО-ны халдварын байдал намжиж байна

2020-07-21 15:19:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жүншинь агентлагийн мэдээ: ШУӨЗО-ны Эрүүл мэндийн комиссоос хийсэн хамгийн сүүлийн мэдээнд тэмдэглэснээр, 7-р сарын 20-ны өдрийн 0:00 цагаас 24 цаг хүртэл ШУӨЗО-д халдвар авсан 8 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Тэдгээрийн дотроос Үрэмч хотод 7, Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын группд 1 тохиолдол бүртгэгдэж, шинж тэмдэггүй 5 шинэ тохиолдол бүгд Урэмч хотод гарсан байна.  

7-р сарын 20-ны 24.00 цагийн байдлаар, Шиньжян Уйгарын өөртөө засах оронд 55 тохиолдол бүртгэгдсэнээс Үрэмч хотод 53, Кашгар бүсэд 1, Шиньшяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын группд 1 тохиолдол гарчээ. Одоогоор шинж тэмдэггүй тохиолдол 55 байгаа нь бүгд Үрэмч хотоос гарсан бөгөөд 3119 хүн эмнэлгийн ажиглалтад байна.   

Кашгарын Эрүүл мэндийн комиссын 20-нд гаргасан “Үрэмч хотоос Кашгар руу зөөвөрлөж ирсэн халдварын байдлын тухай мэдэгдэл” -д, халдвар авсан эмэгтэй 69 настай, Үрэмч хотоос зөөвөрлөж ирсэн байна. Одоогоор тогтсон эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд биеийн байдал нь тогтвортой байна. Ойр хавь байсан хүмүүсийг тусгаарлаж, нуклейн хүчлийн шинжилгээ хийсэн бөгөөд шинжилгээний үр дүн бүгд сөрөг гарчээ. Ойр хавь байсан хүмүүс бүгд эмнэлгийн ажиглалтад хамрагджээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ