Хятадад ирэх зорчигчид нуклейн хүчлийн шинжилгээ хийлгэх шаардлагатай

Уртнасан 2020-07-21 19:54:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

21-нд, Хятадын холбогдох байгууллага Хятад улсад ирэх иргэний агаарын тээврийн нисэх онгоцны зорчигчид COVID-19 цар тахлын нуклейн хүчлийн шинжилгээний сөрөг дүнгээ үзүүлэн нисэх онгоцонд гарах тухай албан мэдэгдлийг нийтэлсэн байна. Үүнд холбогдуулан Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Ван Вэнь-бинь Бээжинд хийлгэсэн ээлжит хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, дээр дурдсан арга хэмжээ нь үндэстэн дамнасан хүмүүсийн шилжилтийг ахиулах, баталгаажуулах, улс орнуудын “ажил үйлдвэрлэлээ сэргээх” үйл ажиллагаа, хүмүүсийн ирж очих дэг журмыг сэргээхэд ашигтай гэсэн байна.

Ван Вэнь-бинь танилцуулан хэлэхдээ: “агаарын тээврийн нислэгээр Хятад улсад ирэх дотоод, гадаадын зорчигчид нисэх онгоцонд гарахаас өмнөх 5 хоногийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ хийлгэсэн байх шаардлагатай. Холбогдох агаарын тээврийн компани зорчигчид нисэх онгоцонд гарах үед шалгах болно. Хятад улсын элчин сайдын яамны зүгээс суугаа тухайн орны нуклейн хүчлийн шинжилгээний чадвар болон бусад холбогдох нөхцөл боломжид нарийн нямбай үнэлгээ хийж, суугаа тухайн оронтой бүрэн зөвшилцөж, нийтлэг тохиролцоонд хүрсэн үндэс суурийн дагуу бодит улс орнуудад хэрэгжүүлэх цагийн хуваарийг тогтоох болно. Тухайн үед Хятадаас гадаадад суугаа элчин сайдын яам холбогдох хэрэгжүүлэх төлөвлөлтийг нийтлэх болно” гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ