Орчон хэлний байнга хэрэглэгдэх үгсийн авианы толь бичгийг албан ёсоор нийтэллээ

2020-07-24 09:53:11
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

7-р сарын 23-ны өдөр Хятадын хүн ам багатай үндэстний цөөнхийн хэлний анхны гар авлага болох “Орчон хэлний байнга хэрэглэх үгсийн авианы толь бичиг”-ийн хэвлэн тараах хэвлэлийн бага хурал Хөх хотод боллоо.

Уг хурлыг ӨМӨЗО-ны захиргаа зохион байгуулж, ӨМӨЗО-ны холбогдох албаны хүн болон эрдэмтэн судлаачид, их дээд сургууль, номын сан, хэвлэл мэдээллийнхнийг хамарсан 100 гаруйн хүн оролцжээ.

“Орчон хэлний байнга хэрэглэгдэх үгсийн авианы толь бичиг”-ийг хоёр жил гаруйн хугацаанд эмхтгэн найруулж, 815 дан үг, 16000 үг, 2985 холбоо үг, 2200 өгүүлбэр тэмдэглэгдсэн байна. Уг толь бичиг нь номын хэлбэрээр хэвлэгдсэн бөгөөд цахим дуудлагатай хавсарсан юм. Энэ нь үндэстний цөөнхийн хэлийг судлах, заах, ашиглахад хялбар төдийгүй үндэсний түүх, соёлыг хамгаалах, өвлүүлэх, цэцэглэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно.

Үйл ажиллагааны үеэр бас Орчон үндэстний онцлогт үзэсгэлэн болон уран сайхны тоглолтыг сонирхсон байна.

/ Талын дуу хоолой радиогийн сэтгүүлч Мандухай /

Их уншсан

холбоотой мэдээ