​Хятадын кино театрууд үйл ажиллагаагаа сэргээв

2020-07-27 10:38:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Тахлын халдварын эрсдэл багатай Хятадын олон нутгийн кино театрууд 7-р сарын 20-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа сэргээжээ. Халдварын улмаас Хятад даяар кино театрууд бараг хагас жилийн турш үйл ажиллагаагаа түр зогсоогоод байсан юм. 26-ны өдрийн 18 цагийн байдлаар, 25, 26-ны өдөр буюу бямба, ням гарагийн нийт кино тасалбарын орлого 60 сая юаниас давсан байна.

7-р сарын 16-ны өдөр, Хятадын Үндэсний кино удирдлагын газраас "Цар тахлаас урьдчилан сэргийлж хянахыг байнгын ажил болгох нөхцөлд кино театруудын үйл ажиллагааг эмх цэгцтэй сэргээх тухай мэдэгдэл" гаргасан бөгөөд эрсдэл багатай бүсийн кино театрууд урьдчилан сэргийлж, хяналт тавих олон арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлсэн үндэс сууринд 7-р сарын 20-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа сэргээж болно гэжээ.

20-оос хойш Хятад улсын олон нутгийн кино театрууд үйл ажиллагаагаа сэргээж эхэлсэн бөгөөд анхны бямба ням гарагт кино тасалбарын орлого оргил үедээ хүрчээ.

Их уншсан

холбоотой мэдээ