Цар тахал Америкийн энгийн иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?

2020-07-28 17:12:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Америкийн ерөнхийлөгч Трамп 3-р сарын сүүлчээр, 2.3 их наяд ам доллар бүхий "Цар тахлын тусламж, авран туслах болон эдийн засгийн аюулгүй байдлын хуулийн төсөл"-д гарын үсэг зурж, төсөлд ажил алдагсдад долоо хоног бүрд 600 ам долларын нэмэлт нөхөн олговор олгож, жижиг дунд оврын аж ахуйн нэгжид 10 мянган ам долларын яаралтай тусламж олгох арга хэмжээнүүд багтан оржээ.

Цар тахал хамгийн хүнд тусаж байсан 4-р сард, уг хуулийн төсөл ихээхэн үүрэг гүйцэтгэж, Америкийн иргэний дундаж орлого тухайн сард нэмэгдэх хандлагатай байсан юм.

Өдгөө, энэхүү тусламжийн зарим арга хэмжээний хугацаа нь дууссан буюу дуусах дөхөж байна. Гэхдээ Америкийн Конгрессийн 2 намын хооронд санал зөрөлдөөнтэй байх бөгөөд Бүгд найрамдах намын дотооддоо ч санал зөрөлдөөнтэй байхын улмаар авран туслах шинэ төслийг 7-р сарын 23-нд товлосон цагт гаргаж чадаагүй. Их хэмжээний ажил алдсан хүмүүс амьдралын нөхөн олговрыг алдах эрсдэлтэй бөгөөд олон жижиг дунд аж ахуйн нэгж ч аюулын ирмэгт ирээд байна.

6-р сарын дунд үеэс нааш, Ковид-19 цар тахлын нөлөө улам өргөжиж, Америкийн олон нутгийн эдийн засаг дахин зогсонги байдалд орлоо. Америкийн хэвлэл мэдээллийн бүртгэлээр, Америкад багаар бодоход 22 муж улс эдийн засгийг дахин сэргээх төлөвлөгөөг түр зогсоох юм уу татан авахаа мэдээлжээ. Эдгээр муж улс нь Америкийн тал хувиас дээших хүн ам ба дотоодын нийт үйлдвэрлэлийн дөрөвний гурван хувийг эзэлж байна.

Энэ жил 25 настай Лос Анжелес хотын оршин суугч Пеа Ньюнес гэрэл зураглаачийн мэргэжилтэй. Энэ оны 3-р сард түүний ажиллаж байсан компани дампуурч, тэрээр ажил алдсан байна. Пеа Ньюнес өмнө нь найзынхаа хамт Лос Анжелест байр түрээсэлж сууж байсан юм. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд тэрээр байрны түрээсээ төлөх чадваргүй болж, гэрийн эзний түрээсийг хойшлуулахаас өөр аргагүй болжээ.

Гэрийн эзэн түүнийг байрны түрээсээ төлөхийг олон удаа шаардаж байгаа болохоор эрт оройгүй байрнаас хөөгдөнө гэж санаа зовж байна. Пеа Ньюнес мэтийн байдал Америкад олон байна. Нэн цаашлаад Америкийн зарим иргэн болон хувь хүний хандивлаж буй хүнсний зүйлээр өдөр хоногоо өнгөрүүлж байна. Лос Анжелес хотод амьдарч буй Сюзанна Мартинез тэдний дундах нэг нь юм.

Блоомберг агентлагийн мэдээлснээр, 7-р сард Америкийн 22.6 сая өрх ирэх сард байрны түрээсээ төлөх талаар итгэлгүй болж байна. Үүний зэрэгцээ, байр түрээслэх онлайн үйлчилгээний индэр Apartment List-ийн тухайн сард гаргасан судалгааны тайлангаас үзвэл, Америкийн иргэдийн 32 хувь нь 7-р сарын байрны төлбөрөө төлөхөд хангалттай мөнгөгүй байна. Америкийн Хуульчдын холбооны гишүүн Эмили Бенфер хэлэхдээ, Засгийн газар авран туслах шинэ төлөвлөгөө гаргахгүй юм бол ирээдүйн хэдэн сарын хугацаанд, хэдэн арван сая америкачууд байрны түрээсээ төлж чадахгүйгээс болж, орогнох газаргүй болно гэжээ.

Хувь хүн хүнд нөхцөлд ороод байх төдийгүй, энэ оны эхний хагас жилд, дампуурлаас хамгаалах өргөдөл гаргаж буй Америкийн компаниудын тоо ч эрс нэмэгджээ. Америкийн Коломбийн радио компани буюу CBS хууль зүйн үйлчилгээ үзүүлдэг компанийн гаргасан мэдээллээс иш татаж тэмдэглэхдээ, зөвхөн 6-р сард Америкийн аж ахуйн нэгжүүдийн өгсөн дампуурлын өргөдлийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 43% -иар өссөн байна.

Засгийн газрын аврах төлөвлөгөө дуусахын хэрээр, дампуурлын өргөдөл гаргах нь санхүүгийн бэрхшээлд тулгарч буй гэр бүл, бизнес эрхлэгчдийн аргагүй сонголт болж байна. Жижиг, дунд үйлдвэрийн дампуурлын өргөдлийн тоо цаашид нэмэгдэнэ гэж Америкийн Дампуурлын хэрэг эрхлэх агентлагийн гүйцэтгэх захирал Эми Кэйпенбос төсөөлж байна.

Өмнө нь Америкийн Конгрессын Төлөөлөгчдийн танхим 5-р сард нийт 3 их наяд ам.долларын шинэ төлөвлөгөө төслийг баталж байсан ч Сенатын төлөвлөгөө хойшлогдсоор байсан юм.

Америкийн эрх баригчид хямралын үед үр дүнтэй ажиллаж чадахгүйн улмаар зарим хүчтэй бодлогыг цаг даруйд нь нэвтрүүлж чадахгүй юм. Өнгөн талаас харахад Америкийн ард түмэн засгийн газарт нөлөөлөх олон арга зам байдаг боловч энэ тахал дэгдэж эхэлснээс хойш хүмүүсийн дуу хоолой, зарим үндсэн эрэлт хэрэгцээг уламжилж чадахгүй байна.

Америкийн Сангийн яамны сайд Мнучин орон нутгийн цагаар 26-ны өдөр хэлэхдээ, Конгрессийн Сенат энэ долоо хоногийн эхээр аврах шинэ төлөвлөгөөний "Сенатын хувилбар" -ыг зарлах төлөвтэй байна. Гэсэн хэдий ч шинэ хуулийн эцсийн хувилбар нь Сенат ба Төлөөлөгчдийн танхимаас баталж, дээр нь ерөнхийлөгч гарын үсэг зурсан нөхцөлд хүчинтэй байх болно. Энэ процесс хир удаан үргэлжлэх гэдгийг хэн ч мэдэхгүй байна.

Их уншсан

холбоотой мэдээ