Европт халдварт өвчин хоёр дахь удаагаа гарах дохио илэрч байна

2020-07-29 15:04:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 28-ны өдөр, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон: Европын хэсэг нутагт халдварт өвчин хоёр дахь удаагаа гарах дохио өгч байна хэмээн сэрэмжлүүллээ. Тэрээр хэлэхдээ, коронавирусийн халдварт өвчний эрсдэл дахин нэмэгдэж эхэлсэн энэ үед, засгийн газрын хийх ёстой ажил бол түргэн шуурхай, шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй. Үүнээс гадна, засгийн газрын гаргасан халдвар тархахаас урьдчилан сэргийлэх удирдамж бодлогыг чанд сахихыг олон нийтэд уриалав. Өмнө нь Их Британийн засгийн газар аялал жуулчлалын илүү сайн удирдамжийн бодлогоо гаргаж, хүмүүсийг Испани руу шаардлагагүй аялахаас зайлсхийхийг зөвлөж байсан юм.

Сөрөг хүчний Хөдөлмөрийн нам засгийн газраас явуулж буй бодлогыг хэт өргөн хүрээнд шүүмжилж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх илүү зорилтот арга хэмжээ авахыг уриалав. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ