Тахлын эсрэг тэмцсэн "Ард иргэд юунаас ч эрхэм" практик

2020-07-29 16:05:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Ковид-19-ийн цар тахал бол дэлхий нийтэд тулгарсан олон нийтийн эрүүл мэндийн ноцтой сорилт юм. Хятад улс ард иргэдийн амь насны аюулгүй байдал, эрүүл мэндийг тэргүүн чухалд үзэж, урьдчилан сэргийлж хянах ард түмний дайны ялалтыг байгуулж, ард түмэн төвтэй хүний эрхийн үзэл баримтлалаа бүрэн харуулсан юм.

Цар тахлын эсрэг тэмцэлд Хятад улс “Ард иргэд юунаас ч эрхэм, амь нас юунаас ч дээд” хэмээх хүний эрхийн үнэт зүйлсийн үзэл баримтлалаа жинхэнэ харуулж, урьдчилан сэргийлж хянах талаар цаг алдалгүй ажиллаж, том гүрний үүрэг хариуцлагаа гүйцэтгэсэн юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш Хятад улсын авч хэрэгжүүлсэн бодлогуудтай холбогдуулан, "Хятадын ард түмэн хэвийн амьдралаа золиосолж байж, бүх хүн төрөлхтөнд хувь нэмэр оруулсан юм" гэж цохон тэмдэглэв.

Халдвараас урьдчилан сэргийлж, хянах, эмчлэх ажилд эмзэг бүлгийн хүмүүсийг хагамжлан хамгаалах ажлыг Хятад улс анхаарлын төвдөө байлгасаар ирсэн юм.

Хятад улс цар тахлын эсрэг тэмцэж байсан хамгийн хүнд хэцүү үед 170 гаруй улс орон, олон улсын болон бүс нутгийн 40 гаруй байгууллагууд сэтгэл нэгтэй, дэмжиж байгаагаа илэрхийлж байсан бол цар тахал дэлхий даяар тархсан үед Хятад улс мөн боломжийн хирээр бусад улс оронд тус дэмжлэг үзүүлсэн юм. 5-р сарын сүүлчийн байдлаар, Хятад улс 180 улс орон, олон улсын болон бүс нутгийн 10 гаруй байгууллагатай урьдчилан сэргийлж хяналт тавих ба эмчилсэн туршлагаасаа хуваалцан, яаралтай тусламж үзүүлэн, шаардлагатай улс оронд мэргэжилтний багаа илгээн ажиллуулж, 150 орчим улс орон болон олон улсын 4 байгууллагад яаралтай тусламж үзүүлжээ. Үүний зэрэгцээ Хятад улсаас эмчилгээний эд бодис худалдан авахад нь боломж бүрдүүлэхийн төлөө хичээн ажилласаар байна.

Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ