Гао Фү шинэ коронавирусын вакцины туршилтад хамрагдав

2020-07-29 16:28:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

АНУ-ын Ассошиэйтед Пресс агентлагийн 7-р сарын 28-ны өдрийн мэдээлснээр, Хятадын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж хяналт тавих төвийн захирал Гао Фү нэгэн удаагийн семинарын үеэр, өөрөө туршилтын чанартай шинэ коронавирусын вакцинд хамрагдсан гэдгээ мэдэгдсэн байна.

26-ны өдөр Гао Фү Али эрүүл мэндийн байгууллага болон Америкийн Cell Press агентлагтай хамтран зохион байгуулсан видео семинарт оролцжээ. Гао Фү компанийг сурталчилж байна гэсэн яриа тараахыг хүсэхгүйн улмаас мэдээлэл өгөхөөс татгалзсан юм байна.

Тэрээр өөрөө вакцинд хамрагдаж байгаа нь вакцины талаарх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх зорилготой юм, ялангуяа вакцины эсрэг сэтгэл таарамжгүй байдал цаашид даамжирч, хуйвалдааны онолыг бий болгож хүмүүсийг шинжлэх ухааны эрдэмтэд рүү дайралт хийхэд хүргэгээс болгоомжилсон юм гэжээ.

Америкийн "Эс" сэтгүүлийн редактор, семинарыг даргалагч Эндрю Реннекамп Гао Фүгийн зориг санааг сайшааж байгаагаа илэрхийлээд: "Энэ бол зоригтой арга хэмжээ, Гао Фү вакцины аюулгүй байдалд итгэл үнэмшилтэй, шинжлэх ухаан, олон нийгмийн эрүүл мэндэд тууштай амлалт өгч буйг харуулж байна гэжээ.

Хятад, АНУ хоёр орон хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, эв санаа нэгтэй байхыг хүсэж байна, харин Хятад, АНУ-ын шинжлэх ухаанд салгарал гарахыг хүсэхгүй байна гэж Гао Фү олон удаа илэрхийлж байсан юм. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ