Академич Чэнь Вэй коронавирусийн вакцины тухай танилцууллаа

2020-07-29 17:32:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ковид-19 цар тахал дэлгэрснээс хойш, Хятадын цэргийн шинжлэх ухааны академи вакцин судалгааг яаралтай зохион байгуулж, олон судалгааг өрнүүлж байна. Уг академийн бие дааж судлан үйлдвэрлэсэн mRNA нь клиникийн туршилтын шатанд орсон бас нэгэн шинэ вакцин юм.

Саяхан болсон бүх Хятадын олон нийтийн эрүүл мэндийн судлалын хөгжлийн захирал нарын чуулга уулзалт дээр, Хятадын Инженерийн академийн академич, Цэргийн шинжлэх ухааны академийн академи, Биоинженерийн хүрээлэнгийн судлаач Чэнь Вэй өнөө бэлэн болоод буй вакцины талаар танилцууллаа. Хятадын судлан үйлдвэрлэсэн вакцин бол ганц удаагийн тариагаар үр дүнтэй байх цорын ганц вакцин бөгөөд настай хүмүүсийн биед эсрэг биет амжилттай буй болж, гаж нөлөө болон бие халуурах байдал бусад вакцинаас бага байна гэжээ.

Энэ судалгааг 7-р сарын 20-нд "The Lancet" сэтгүүлд нийтлэв. Энэ төрлийн вакциныг нэг удаа тариа хийсний дүнд 28 хоногийн дараа субъектүүдийн 99.5 хувь нь өвөрмөц эсрэгбиет боловсруулж, 89.0 хувь нь эсийн дархлааны тодорхой хариу урвалыг боловсруулсан бөгөөд энэ нь хүний биеийг шинэ коронавирусийн халдвартай тэмцэхэд "давхар" хамгаалалт өгөх төлөвтэй байна.

Өмнө нь 5-р сарын 22-нд "The Lancet" сэтгүүл уг вакцины эхний шатны эмнэлзүйн туршилтын мэдээллийг нийтэлсэн бөгөөд туршилтын үр дүнгээс харахад вакцин аюулгүй, сайн тэсвэртэй, ямар нэгэн ноцтой гаж нөлөө үзүүлээгүй байжээ.

Дээр дурдсанчлан энэхүү клиник туршилтын онцлох үйл явдлуудын нэг бол 55-аас дээш насны хүмүүсийн дархлааны нөлөөллийн талаарх анхны тайлан юм.

Вакцины үр дүнг ажиглахад, 18-54 насныхтай харьцуулахад ахмад настнуудад (55-аас дээш насныхан) дархлаа багатай боловч аюулгүй байдаг. Энэ байдалд үндэслэж цаашид сайжруулах орон зай байна хэмээн академич Чэнь Вэй хэллээ.

Хятадын вакцинд хүмүүсийн анхаарал хандуулж буй бас нэг зүйл нь гаж нөлөө

юм. 5-р сарын 22-нд "The Lancet" сэтгүүл тайлан нийтэлсний дараа, вакцины үр дүнд халууралт өндөр байна хэмээн зарим хүн эргэлзээтэй байна.

Харьцуулж судалсны үр дүнд, иймэрхүү нөлөө гарсан гол шалтгаан нь улс орнуудын стандарт өөр байснаас болсон юм. Бие халуурахад тооцох стандарт гадаадад 38 градус бол Хятадад 37.3 градус юм. Гадаадын стандартаар тооцоолоход Хятадын бие халуурах байдал зөвхөн 4.8 хувь байж, бусад вакцинаас хол дор үзүүлэлт болж байна.

Чэнь Вэй цааш нь танилцуулж хэлэхдээ, коронавирусийн халдвар чихрийн шижин зэрэг бусад өвчнийг буй болгох магадлалтай хэмээн зарим судалгааны үр дүнд харуулж байна. Ийнхүү вакцины системийн болон биеийн зарим хэсгийн дархлааны хариу нөлөөг анхаарч үзэхийн зэрэгцээ бусад физиологийн урвал, тухайлбал глюкозын метаболизмд анхаарлаа хандуулах ёстой гэжээ.

7-р сарын 9-нд, Хятадын вакцин III үе шатны клиник туршилтад хамрагдаж, Ухань хотын I, II үе шатны вакцины урт хугацааны үр дүнг ажигласаар байна. Чэнь Вэй хэлэхдээ, вакцины судалгаа үйлдвэрлэл нь биологи, аж үйлдвэрийн эрдэмтэн судлаачийн хамтын хүчин чармайлт шаардагдаж байна. Дэлхийн улс орнууд бие биендээ тусалж, цар тахлыг ялан давах хэрэгтэй.

Хятад улс төв чанга амлалт хийсний дагуу, вакциныг судлан боловсруулж, ашиглалтад оруулсны дараа дэлхий нийтийн бүтээгдэхүүн болгож, хөгжиж буй орнуудад вакцины хүртээмжийг нэмэгдүүлэхэд бэлэн байна.

Ройтер агентлагийн мэдээлснээр, 600 мянга гаруй хүний амийг хороосон цар тахлыг хазаарлан зогсоохын тулд дэлхий даяар 150 гаруй вакциныг судалж байгаа юм байна.

Их уншсан

холбоотой мэдээ