Халдварт өвчний аюулыг тодорхой таниагүй улмаас халдвар өргөн хүрээнд тархжээ

2020-07-30 10:43:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 28-ны өдөр, АНУ-ын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хяналт тавих төвийн захирал Редфилд ABC -д өгсөн ярилцлагадаа, Трампын засгийн газар Европоос зөөвөрлөгдөн ирсэн коронавирусийн халдварт өвчний аюулыг тодорхой таниагүйн улмаас АНУ-д халдвар өргөн хүрээнд тархсан гэдгээ анх удаа хүлээн зөвшөөрчээ.

Редфилд хэлэхдээ, Европын коронавирусийн халдвар АНУ-д орж ирэхээс өмнө АНУ-д халдвар үүссэн гэдэг асуудлыг мэдэрсэн байх ёстой. Энэ байдал нь АНУ-д халдварт өвчин өргөнөөр тархсаны гол хүчин зүйл юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ, одоогийн нөхцөлд, маск зүүхийг хатуу шаардах нь халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга юм гэжээ.

АНУ-ын хэвлэл мэдээллийн мэдээллээр, халдвар дэлгэрэх эхний үед АНУ хүчтэй хариу арга хэмжээ аваагүйн улмаас халдварт өвчин тархаад өнөөгийн ноцтой байдалд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч Редфилд намар сургууль нээх асуудалд нэлээд өөдрөг хандаж байна. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ