​SARS-CoV-2 сарьсан багваахайгаас гаралтай

2020-07-30 10:44:11
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 28-ны өдөр "Байгаль-Микробиологи" олон улсын багийн судалгааны ажлын үр дүнг онлайнаар нийтлэв. Нийтлэлд COVID-19 -ийг үүсгэдэг SARS-CoV-2 нь 40-70 жилийн тэртээ түүнтэй маш төсөөтэй вирусээс хувьсан өөрчлөгдсөн юм. Үнэндээ эдгээр вирусууд сарьсан багваахай хооронд хэдэн арван жилийн турш халдварлагсаар ирлээ гэж үзжээ. Судлаачид вирусийн эх үүсвэрийг судлах нь ирээдүйд тархалтыг хянахад зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

Судлаачид сарьсан багваахай нь шинэ коронавирусийн удмын гол зөөвөрлөгч бөгөөд SARS-CoV-2-той нягт холбоотой вирус олон арван жилийн турш сарьсан багваахай хооронд халдварлан тархсаар байсан гэж үзэж байна. Судалгааны багт Пенсильвани мужийн их сургууль, Их Британийн Эдинбургийн их сургууль, Хятад улсын Хонконгийн их сургууль зэрэг байгууллагуудын бүрэлдэхүүнтэй.

Энэхүү судалгааны үр дүн нь лабораторид вирусийг алдсан, зохиомол вирус гэх мэт вирусийн эх үүсвэрийн талаарх өмнөх үг яриаг няцаалаа гэж ВВС мэдээлэв.

Их уншсан

холбоотой мэдээ