Америкийн амны хаалтын асуудал шийдэгдээгүй байна

2020-07-30 10:44:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Америкийн зүүн нутгийн цагаар 7-р сарын 28-нд Америкийн шинэ коронавирусийн халдварын тохиолдол 4 сая 300 мянгаас давжээ. Тухай орон нутгийн цагаар 28-нд Америкийн Вашингтон Пост сонин өгүүлэл нийтэлж, амны хаалт зүүх нь шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх хамгийн дөхөм дөт арга юм. Харин Америк эхнээсээ амны хаалтын асуудлыг тодорхой шийдэж чадаагүй юм гэжээ.

Вашингтон Пост сонинд тэмдэглэснээр, шинжлэх ухааны судалгааны үр дүнд амны хаалт бол хижгээс сэргийлэх хамгийн үр ашигтай арга хэлбэр мөн гэдгийг аль эрт гэрчилсэн юм. Гэвч Америкийн олонх муж улсууд 7-р сард болоод дөнгөж амны хаалт зүүхийг иргэддээ шаардаж эхэлжээ. Энэ нь засгийн газрын болон эрүүл мэндийн салбарын эмх замбараагүй удирдлагатай шууд холбоотой юм гэжээ.

Тоо баримтын судалгааны эрдэмтний амны хаалт зүүлгэх тухай саналыг цагаан ордон хүлээж аваагүй учраас тэрээр шинжлэх ухааны аргаар хижигтэй тэмцэхэд бэлэн буй муж улсын дарга нарт энэ саналаа хэлжээ. Үүнд Огайо муж улсын дарга багтаж байна.

Их уншсан

холбоотой мэдээ