Сарлагийн мах борлуулалт сайтай байна

2020-08-01 18:31:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Төвөдөд сарлагийн олон үүлдэр байдгийн дотор зүүн нутгийн Лэй Ү Чи буюу "Их уул" сяний сарлагийн мах амт чанараараа алдартай. Энэ үүлдрийн сарлагийн мах уураг ихтэй, онцгой амтлаг байдаг нь байгалийн давуу нөхцөлтэй нь холбоотой ажээ. Далайн түвшнээс дээш 4500 метрийн өндөрт бэлчиж, усны тунгалгийг ууж, өвсний соргогийг иддэг сарлаг үхэртээ арвай буудай, төвөд давс зэрэг нэмэлт тэжээл өгдөг тухай тус суурингийн төлөөлөгч танилцууллаа.

58 мянган хүн амтай Лэй Ү Чи суурин нийт 180 мянган сарлагтай гэнэ. Сурвалжилгын үеэр бид сарлагийн мах бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Төвөд айл” ХХК-ийн ажил үйлстэй танилцсан юм. 2015 онд байгуулагдсан тус компани жилд сарлагийн 300 тонн мах боловсруулдаг бөгөөд нутгийнхаа 1500 гаруй өрхтэй гэрээлэн сарлагийн мах авдаг байна. Эдний зах зээл дэх эрэлт нийлүүлэлт тогтмолжиж олонд танигдахыг даган малчдын жилийн дундаж орлого ч 3000-аар юань нэмэгдэж, нутгийн иргэдээ ажлын байраар хангажээ.

Алтаннавч, Сандаг мэдээлэв

Их уншсан

холбоотой мэдээ