Үрэмч хотод халдварын тохиолдол багасав

2020-08-02 16:06:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Үрэмч хотын халдварт өвчнийг хянан сэргийлэх төвийн дарга Рүй Баолин 8-р сарын 1-нд хэлэхдээ, 7-р сарын 31-нд Үрэмч хотын Ковид-19-ийн халдвар авсан нь оношлогдсон болон өвчний илрэлгүй халдвар авагсдын тоо өнгөрсөн хэдэн өдрийнхөөс багассан байна. Гэвч халдварын эрсдэл мөн л их байж, сэргийлэлтийн эрчийг өчүүхэн ч сулруулж болохгүй гэжээ.

8-р сарын 1-нд, Шиньжян Уйгарын өөртөө засах орны засгийн газрын хэвлэлийн бага хуралд Рүй Баолин хэлэхдээ, нийгмийн олон салбар болон иргэд, оршин суугчид халдвараас сэргийлэх ажлыг ойлгон дэмжиж, гэр орондоо хөл хорионы хатуу дэглэм барьж байна. Гэртээ байх хугацаанд халуурах, ханиалгах зэрэг байдал гарвал хорооллын ажилтантай цаг тухайд нь харьцаж байх хэрэгтэй гэжээ.

7-р сарын 31-нд, Үрэмч хотод Ковид-19-ийн халдвар авсан нь оношлогдсон 31 тохиолдол бүртгэгджээ.

Их уншсан

холбоотой мэдээ