​Эх газрын эмчилгээний баг Хонконгод ажиллаж байна

2020-08-03 15:53:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сүүлийн үед Хонконгод Ковид-19-ийн халдвар улам бүр газар авч байгаа юм. 2-ны өдрийн 0 цагийн байдлаар, өдөрт 115 тохиолдол нэмж бүртгэгдсэн бөгөөд 12 хоног дараалан өдөрт 100 гаруй хүн нэмж бүртгэгдэж байна. Хонконгийн онцгой бүсийн захиргааны хүсэлтийн дагуу төв засгийн газраас шинжилгээний багийг Хонконгод илгээн ажиллуулж, цар тахлын эсрэг тэмцэлд туслалцаа үзүүлж байна. Эх газрын эмчилгээний ажилтнууд цар тахлын эсрэг баялаг туршлагатай учраас урьдчилан сэргийлж хянах талаар Хонконгийн хүрэлцэхгүй талыг нөхөж чадна хэмээн Хонконгийн олон салбарынхан үзэж байна.

"Эх газрын нуклейн хүчлийн шинжилгээний тусламжийн анхны баг" -ийн 60 гаруй клиникийн лабораторийн техникчдийг Гуандүн мужийн эрүүл мэндийн хороо 20 гаруй улсын эмнэлгүүдээс сонгон томилсон юм. Эхний багийн 7 гишүүн 2-ны өдөр Хонконгод хүрчхээд байгаа. Тэд Хонконгийн холбогдох байгууллагатай хамтран улам бүр өргөн хүрээнд нуклейн хүчлийн шинжилгээ хийх болно. Хонконгийн Рэньжи эмнэлгийн захирлуудын зөвлөлийн зөвлөх Ү Жыбинь энэ тухай танилцууллаа: Тэрээр хэлэхдээ:“Энэ жилийн турш эх орон маань эмчилгээний системийн талаар баялаг туршлага хуримтлуулсан гэж хэлж болмоор юм. Хонконгийн нуклейн хүчлийн шинжилгээний чадвар нь халдварын эх үүсвэрийг үр ашигтай таслан зогсоож чадах эсэхтэй холбоотой юм. Энэ сул талаа Хонконг дээшлүүлж чадаагүй удсаар байна. Миний авсан мэдээллээр Хонконг одоохондоо өдөрт 8-9 мянган хүнийг шинжилгээнд хамруулах боломжтой байгаа бөгөөд энэ нь эрэлт хэрэгцээг бүр хангаж чадахгүй байна. Эмнэлгийн сөрөг даралтын эмчилгээний тасаг хүрэлцэхгүй байгаа учраас эмчилгээний тусламжийн хоёр баг Хонконгийн эмчилгээний системийн шаардлагатай зүйлийг хангаж, сул талыг нь нөхөх болно.” гэжээ.

Хонконгийн эмчилгээний техникийн салбарын мэргэжлийн зүтгэлтэн хэлэхдээ, Үндэсний эрүүл мэндийн хороо энэ удаа тусламжийн багийг шуурхай бүрдүүлж, “Эх газрын нуклейн хүчлийн шинжилгээний тусламжийн баг”, “Эх газрын түр эмнэлгийн тусламжийн баг” илгээн, тэргүүний дизайн, ажлын дэг журам, хяналт удирдлагын туршлагатай тусламж үзүүлж, Хонконгийн эмчилгээний салбарт үлгэр жишиг үзүүлэх болно гэж байлаа. Кайпү био техникийн хязгаарлагдмал компанийн захирал Гуань Чяожүн хэлэхдээ:“Одоогийн байдлаар, Ковид-19-ийн нуклейн хүчлийн шинжилгээний талаар Хятадын эх газар дэлхийн тэргүүн байранд орж байна. Мэргэжил нэгтнүүд олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн бүтээж байна. Техникийн нөхцөл боломж болон санхүүгийн тусламж бүрдүүлсний улмаас энэ удаагийн эх газрын цар тахлын эсрэг тэмцэлд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Төв засгийн газар нуклейн хүчлийн шинжилгээний талаар Хонконт улам илүү тусламж үзүүлэхийн дээрээс нь тэргүүний эмчилгээний үзэл баримтлал арга ухааныг уламжилж байгаа учраас Хонконгийн мэргэжил нэгтэй хүмүүст шинэ үлгэр жишиг болох юм. ”

Хонконгод цар тахлын нөхцөл байдал хүндэрч буй одоо үед Хятадын засгийн газар тусламжийн багаа шуурхай илгээн ажиллуулж байгаа нь Хонконгчуудыг халамжлан дэмжиж байгааг харуулсан бөгөөд Хонконгрод эмчилгээний хэрэгсэл, ажилтан хүрэлцэхгүй байгаа байдлыг намжаах болно гэж Хонконгийн олон салбарынхан үзэж байна. Хонконг дахь Сычуаний холбооны дарга Тан Ань-Ин хэлэхдээ:“Эх газрын эмчилгээний байгууллага болон ажилтнууд бол төв засгийн газраас Хонконгт илгээсэн мэргэжлийн баг юм. тэд нар бол цар тахлын эсрэг эх газрын тэмцлийн эхний үед хатуу сорилтыг туулж, илэрхий амжилтад хүрч, баялаг туршлага хуримтлуулж мэргэшсэн хүмүүс юм. Үханьд 10 хоногт давхацсан тоогоор 9 сая гаруй хүнийг нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулж байсан учраас Хонконгийн 7 сая гаруй хүний дээжийг авах бол ямар ч асуудалгүй гэж бодож байна. Хонконгийн нийт иргэдийг нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулж, халдварын эсрэг эмчилгээний хэрэгсэл, ажилтан дутагдаж байсан байдлыг намжааж чадна гэдэгт итгэлтэй байна.”гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ