Тиктокыг зэрлэгээр хаах гэсэн нь Америкийн эмгэнэл юм

2020-08-04 21:59:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сүүлийн үед Америкийн тал засаг захиргааны арга барилаар Хятадын олон нийтийн харилцааны програм хангамж болох Дөү Иний гадаад хувилбар Тиктокыг хүчээр хаах гэсэн мэдээлэл олны анхаарлын төв оров. 3-нд Америкийн удирдагч заналхийлэхдээ: “9-р сарын 15-наас өмнө Тиктокыг эрхбиш Америкт худалдан өгөх хэрэгтэй, эс тэгвэл эрхбиш хаалгаа барих болно” гэжээ, тэрээр бас цааш нь хэлэхдээ: ТикТокын солилцооны энэхүү орлогыг дээшээ тушаавал, маш их хэмжээний “мөнгө” Америкийн санд орох болно гэв. Дээрх илэн далангүй түрэмгий байр суурь Америкийн дотоод гадаадын өргөн сэжиг таавар хийгээд зэмлэлтэй учрав.

Үнэн хэрэгтээ, хууль ёсоор эрхэлж байгаа бөгөөд барууны өргөн олон хэрэглэгчдийн сайн үнэлгээг авсан олон нийтийн харилцааны програм хангамжийг Америк шуналдаа аваад хэдхэн хонож байгаа биш юм, харин гартаа оруулж авах гэрч баримтыг цөхрөлгүй хайгаад олоогүй байсан юм. Энэ удаад Америк “үндэсний аюулгүй байдал” гэснээр шалтаглан ТикТокыг хаахаар оролдож байгаа нь тэд Хуавэй зэрэг Хятадын аж ахуйн нэгжийг “гэм буруутайгаар таамагласан”-тай маш ижилхэн юм. Барууны олон нийт үзэхдээ: “Үндэсний аюулгүй байдал” гэсэн нь зөвхөн Америкийн тал Хятадын дээд технологийн аж ахуйн нэгжүүдэд бүх талаар дарамт үзүүлж, цаашлаад Хятадад “шинжлэх ухаан технологийн дайн” хийхийн төлөө олж авсан гэмт хэргийн нэр төдий юм гэжээ.

Бизнесийн хувьд, Тикток нь бүх дэлхийд 1 тэрбум фенүүдтэй мөртөө баруунд ихээр дэлгэрсэн олон нийтийн харилцааны програм хангамж болсны хувьд, мэдээллийн аюулгүй байдлын асуудлыг маш их чухалчлахгүй байхын аргагүй юм. Хэдийгээр түүний толгой компани хятад элменттэй боловч уг програм хангамж зах зээл эхлэн гарахдаа Хятадын зах зээлийн гадна бүрмөсөн бие дааж, гадаадын хэрэглэгчдийн шаардлагыг ханган хөгжсөөр ирсэн юм. Америкийн улс төрчид түүнийг Хятадын “тагнуулын багаж” хэмээн гүтгэж байгаа нь бүрмөсөн улс төрийн хорон санаатай ажиллагаа болон санаатай мэхлэл юм, энэ нь эдийн засгийн асуудлыг улайм цайм улс төржүүлж, Америкийн цөөн хэдэн улс төрчийн хувийн шуналд нийцүүлэхийн төлөө юм.

Үүнээс гадна, Америкийн эрх баригчид ТикТокыг “хаана” хэмээн заналхийлж байгаагийн бас нэгэн шалтгаан нь гэвэл уг програм хангамж Америкийн интернэтийн маш олон тэргүүний програм хангамжтай шударгаар өрсөлдөх явцдаа байршил оновчтой тогтоох давуу тал болон шинэчлэлээрээ барууны хэрэглэгчдийг татаж, урт хугацааны турш Америкийн тэргүүний компаниуд олон нийтийн мэдээллийн хэрэгслийг монополчилж байсныг эвдэж, тэдний атаархлыг хүргэсэн явдал болох юм.

Шинэ коронавирусийн уушгины халдвар Америкийн эдийн засгийг дайрч байгаа өнөө үед, хууль ёсоор эрхлэн, шинэчлэлд түшиглэн хэрэглэгчдийг үнэлгээг авсан Хятадын интернэт бүтээгдэхүүнийг Америкийн улс төрчид хаан устгах зарлиг буулгаж, түүнийг Хятад Америкийн өрсөлдөөний “үрэгдэл” болгож байгаа явдал Америкийн өөрийн доголдлыг зохицуулж чадахгүй юм, харин зөвхөн халдварын хүнд байдалд байгаа Америкийн ард олны ашиг сонирхлыг улам хохироож, Америкийг улам ганцаардуулах л болно. Энэ нь үнэхээр өнөөдрийн Америкийн эмгэнэл юм!

Их уншсан

холбоотой мэдээ