Казахстаны дотооддоо үйлдвэрлэсэн вакцин туршицын шатанд орно

2020-08-05 15:35:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жуншинь агентлагийн мэдээ: Казахстаны Эрүүл мэндийн яамны мэдүүлсэн сүүлийн үеийн тоо бүртгэлээс үзэхэд, тус улсад 4-нд COVID-19 цар тахлын халдвар авснаар оношлогдсон тохиолдол 1062 нэмэгдэж, эдгээрийн дотор өвчний шинж тэмдэгтэй тохиолдол 569, өвчний шинж тэмдэггүй тохиолдол 493 байна.

5-ныг хүртэлх байдлаар, Казахстанд оношлогдсон тохиолдол нийт 94882 хүрч, эдгээрээс 67031 өвчтөн эдгэрсэн байна. 8-р сарын 1-4-ний өдрүүдэд Казахстаны дотоодод COVID-19 цар тахлын клиникийн шинж тэмдэгтэй атлаа COVID-19 цар тахлын оношилгооны дүн нь сөрөг байгаа уушгины хатгалгааны халдварын тохиолдол нийт 6255 хүрч, 69 өвчтөн нас баржээ.

Казахстаны мэдээлэх агентлагийн мэдээлснээр, Казахстаны Эрүүл мэндийн яам 9-р сард дотооддоо үйлдвэрлэсэн COVID-19 цар тахлын вакцины туршицыг зохион байгуулна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ