​Өдөрт 4.84 сая хүнийг нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулах боломжтой

2020-08-05 15:40:52
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Төрийн зөвлөлийн 5-ны өдөр хийлгэсэн бодлогын талаарх хэвлэлийн бага хурал дээр Аж үйлдвэр, мэдээлэлжүүлтийн яамны дэд сайд Ван Жянпин хэлэхдээ, 7-р сарын сүүлчийн байдлаар, Хятад улсад нуклейн хүчлийн шинжилгээ хийдэг 4946 эмчилгээний байгууллагатай болсон бөгөөд өдөрт 4 сая 840 мянган сорьцыг нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулах чадвартай юм. Шинжилгээний технологийн 38000 гаруй ажилтантай учраас одоохондоо Ковид-19-ийн халдвараас урьдчилан сэргийлж хянах Хятадын эрэлт хэрэгцээг үндсэндээ хангаж байна гэжээ.

Ван Жянпин хэлэхдээ, одоогийн байдлаар, нийт Хятадын эмнэлгүүд, халдварт өвчин судлалын газар, шинжилгээний байгууллага, гааль боомт зэрэг газарт 200 сая орчим оношлуур болон 12000 гаруй эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг тараагаад байгаа гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ