Америкийн улс төрчдийн хайхрамжгүй бодлого дэлхийг бусниулж байна

2020-08-05 21:38:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан Ройтерс агентлагийн сурвалжлагч Шрутэ Саркар өгүүлэлдээ улайм цайм бичихдээ: “Шинэ коронавирусийн уушгины халдвар ихээр дэлгэрэхээс өмнө, Америк бүх дэлхийн эдийн засгийн гол өсөлтийн тулах хүч байсан юм, одоо харин хамгийн том чирэгдэл болох эрсдэлтэй тулгараад байна” гэжээ.

Шинэ коронавирусийн уушгины халдварын нөхцөлд, Америкийн Холбооны Сан хязгааргүй сэтэлт өгч дэмжих арга хэмжээгээр дэлхийн эдийн засгийн хамгийн том цогцыг дэмжинэ гэж амалсан боловч Америкийн эдийн засгийн огцом уналтыг хориглохын аргагүй байна. Саяхан ам долларын үзүүлэлт хоёр жилийн турш байгаагүйгээр унаж, 7-р сард гэхэд сүүлийн 10 жилд байгаагүйгээр их унасан байна. 3-р сараас хойш Америкийн ажилгүйдлийн нийт хэмжээ 51 сая гаруй болов. 2-р улиралд Америкийн ДНБ жилийн тооцоогоор 32.9%-иар буурч, 1947 оноос хойш хамгийн их хэмжээгээр буурсан үзүүлэлт болов. Америкийн улс төрийн мэдээний сайт Политико Гадаад валютын солилцооны компани ОАНДА-гийн задлан шинжилгээнээс эшлэн тэмдэглэхдээ: “Энэ нь Америкийн түүхэн дээр хамгийн муу үзүүлэлттэй улирал болсон байна” гэжээ. "Вашингтон пост" сонины тоймд тэмдэглэхдээ: “Америкийн эдийн засгийн сэргэлт ялагдлыг туулж байгаа” гэжээ. Америкийн 2-р улиралын тоо баримтыг нийтэлсний дараа өдөр, олон улсын үнэлгээний агентлаг Fitch-ээс Америкийн бүрэн эрхийн итгэмжийн үнэлгээг “тогтвортой байдал”-аас бууруулаад “сөрөг” болгож, зах зээл тайван бус болсон байна.

Нэгэн удаагийн халдвар яагаад Америкийн эдийн засгийг ингэтэл унагасан бэ ?

Цөөн бус шинжээчид тэмдэглэхдээ: энэ ээлжийн засгийн газраас халдварын хугацаанд гаргасан хамгийн ноцтой мөртөө инээдэмтэй алдаа бол даруй вирусийн талаар “шинжлэх ухааны үндэслэл ярихгүй”, харин “улс төр” ярьсаар байгаа явдал юм гэжээ. Халдварын эхний хугацаанд түүний хүнд ноцтой чанарыг хөнгөвчилж, мэргэжилтний санаачлага сэрэмжлүүлэгийг үл тоов. Холбооны засгийн газраас орон нутгийн засгийн газарт хариуцлагаа түлхэж, халдварыг хараахан хяналтдаа аваагүй байхад ажил үйлдвэрлэлээ яаран сандран сэргээв. Америкийн энэ ээлжийн засгийн газар алдаа буруутай ажилласнаар, “Америкт халдвар хяналтаас гарч”, ажилгүйдлийн хэмжээ нэмэгдэж, эдийн засаг хүнд цохилтод учирсан байна.

Өнгөн талаас нь харахад Америкийн засгийн газрын хийж байгаа бүх зүйл хүмүүсийн сэтгэхүйд багтамгүй боловч үнэн хэрэгтээ цаанаа учир шалтгаантай юм, тэр нь даруй их сонгуулийн жилд зөвхөн улс төрийн хувийн ашгаа л хөөцөлдөж байгаа явдал болох юм. Сонгуулийн саналын төлөө ямар ч арга барилыг ашигласаар байна, ингэх нь Америкийн ард иргэдийн амь нас, аз жаргал болон улс орны ирээдүйг үрэгдүүлэх болно. Нэн хүнд ноцтой нь гэвэл Америкийн энэ ээлжийн засгийн газрын хайхрамжгүй бодлогуудаас үүдсэн муу үр нөлөө маш ихээр гадагш нэвтэрч, “бүх дэлхийг бусниулсаар байгаа юм".

Халдварыг даван туулах талаар Америк том гүрний хариуцлагаас зайлж, халдвартай тэмцэх бүх дэлхийн хамтын ажиллагааг эвдэж, бүх дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг үлдээлгүй эвдсээр байна. Олон улсаараа халдвартай тэмцэх байдал зангилаагийн үе шатанд байгаа үед, Америк ДЭМБ-аас ухран гарч, бүх дэлхийгээрээ хамтран ажиллахаар дамжин халдварыг даван туулах гэсэн хүчин чармайлтыг ноцтой сулруулсан байна.

Одоогийн байдлаар, Америкт шинэ коронавирусийн уушгины халдвар авсан 4 сая 700 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, нас барагсдын тоо 150 мянга гаруйд хүрэв, халдвар түгэн дэлгэрсээр байгаа. Америкийн хэвлэл болон эрүүл мэндийн салбарын хүмүүс бүгд сэрэмжлүүлэхдээ: өнөөгийн хөгжлийн байдлаас авч үзвэл, хэрэв цаг тухайд нь нөхөн сайжруулахгүй бол, Америкт “хүлээж чадашгүй” халдварын шинэ оргил үе дахинтаа нүүрлэх болно гэжээ. Хувийн шуналаа дээгүүрт тавьсан Америкийн улс төрчид хөндлөн гулдгүй аашилж, “хэмжээлэшгүй том гүрэн” давхар давхар хүндрэл бэрхшээлтэй тулгарч, эдгээр бүхнийг тэд өөрийн гараар устгасаар байгааг маш олон шинж тэмдэг харуулсан байна.

Их уншсан

холбоотой мэдээ