​Энтони Фаучи: Санал нэгдэхгүйн улмаас цар тахал газар авч байна

2020-08-06 14:20:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 8-р сарын 5-ны өдөр Америкийн халдварт өвчин судлын мэргэжилтэн, доктор Энтони Фаучи: Хэрэв АНУ-ын муж улсууд шинэ коронавирусийн эсрэг санал нэгтэй ажиллахгүй юм бол АНУ мөн л аюулд орно гэж анхаарууллаа.

Фаучи шинэ коронавирусийн эсрэг АНУ-ын тэмцлийг сэлүүрт завийн багтай зүйрлэж, тэмцээнд ялахыг хүсч байвал бүх оролцогчид ижил хэмнэлтэй байх ёстой гэжээ. АНУ шийдвэр гаргах эрх мэдлийг ихэнхдээ орон нутгийн түвшинд өгдөг учраас цар тахлын эсрэг муж улс, хотуудын бодлогууд нь яалгаа ихтэй байгаа. Цар тахлын эсрэг үндэсний ажилд санал нэгдэж чадахгүй нь жинхэнэ асуудал болж байна гэж Фаучи үзсэн байна.

Фаучи хэлэхдээ, АНУ-ын өдөрт нэмэгдэж буй халдварын тохиолдлын хувьд бусад улс орнуудтай харьцуулбал хэвийн ажил амьдралаа сэргээх аюулгүй түвшинд ерөөс хүрээгүй юм.

Гэхдээ зарим муж улсууд харилцан адилгүй стандартын дагуу ажил үйлдвэрлэлээ сэргээж байна. Зарим муж улсын байдал сайн байгаа боловч улс орны хувьд ерөнхийдөө ажил үйлдвэрлэлээ сэргээх стандарт хангасан эсэхийг бодолцох ёстой гэжээ.

АНУ-ын Жонс Хопкинс их сургуулийн бодит цагийн мэдээллээр, Бээжингийн цагаар 8-р сарын 6-ны 7:20 цагийн байдлаар АНУ-д Ковид-19-ийн халдвар авснаар 4,816,509 тохиолдол, нас барсан тохиолдол 157,854 бүртгэгдсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ