Нийт иргэдээрээ биеэ чийрэгжүүлэх өдөр тохиож байна

2020-08-08 16:28:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

12 жилийн тэртээх өнөөдөр буюу 2008 оны 8-р сарын 8-нд дэлхийн анхаарлыг татсан Бээжингийн олимп нээлтээ хийж байсан. Хоёр дахь жилээс нь 8-р сарын 8-ныг "Нийт иргэдээрээ биеэ чийрэгжүүлэх өдөр" болгож байсан юм.

Нийт иргэдээрээ биеэ чийрэгжүүлэхийг санаачлагч Ши Жиньпин дарга хэлэхдээ, эрүүл хүн гэдэг нь баялаг мэдлэг боловсрол, соёлтой байхаас гадна эрүүл оюун ухаан, чийрэг бие цогцтой байх ёстой, спортын салбарыг хөгжүүлж, нийт иргэдийн биеийн эрүүл мэндийг сайжруулах хэрэгтэй гэжээ.

Эрүүл мэнд нь хүмүүсийн бүх талын хөгжлийг дэмжих зайлшгүй шаардлага, нийгэм эдийн засгийн хөгжлийн үндсэн нөхцөл, үндэстний хөгжил мандал, улс орны хүчирхэг байхын чухал бэлэг тэмдэг, өргөн олон ард иргэдийн нийтлэг зорилт байгаа юм. Цар тахал гарснаас хойш Ши Жиньпин дарга, "Ард түмний амь насны аюулгүй байдал, биеийн эрүүл мэндийг эн тэргүүнд тавих хэрэгтэй" хэмээн онцолсон юм.

Амьдрал аз жаргалтай, бие эрүүл саруул байх нь юу юунаас ч чухал. Ши Жиньпинээр төв болгосон Намын төв хорооны санаачилга дор нийт иргэдээрээ биеэ чийрэгжүүлэх үндэсний стратегийг хэрэгжүүлэн, илүү олон иргэдээ спортод сохирхолтой болгох, спортоор хичээллэх болгон, нийт иргэдээрээ спортоор хичээллэх уур амьсгалыг улс даяар бий болгохын тулд урагшлах болно.


Их уншсан

холбоотой мэдээ