Цар тахлын тухай 8-ны өдрийн мэдээлэл

2020-08-09 14:22:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны 9-нд нийтэлсэн цар тахлын мэдээллээс үзэхэд, 8-р сарын 8-ны 0-24 цагийн хооронд 31 муж, Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпуст КОВИД 19-ийн халдвар авсан 23 тохиолдол шинээр бүртгэгджээ. Тодруулбал: Гуандүн мужид 5, Шанхай хотод 2, Жежян мужид 1 гээд нийт 8 тохиолдол нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн бод бусад 15 тохиолдол нь бүгд Шиньжянд бүртгэгдсэн байна. Өвчний шинж тэмдэггүй халдвар авсан тохиолдол, халдварын улмаас нас барсан хүн бүртгэгдээгүй болно.

8-нд 45 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарсан бол өвчтөнтэй ойр хавьталтай гэж сэжиглэгдсэн 2102 хүнийг анагаахын ажиглалтаас чөлөөлжээ.

Өнөөгийн байдлаар гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 107 тохиолдол эмчлүүлж буйгаас 1 нь хүнд оноштой байж, халдвар авсан гэх сэжигтэй 6 тохиолдол байна.


Их уншсан

холбоотой мэдээ