Японд КОВИД-19-ийн мутацийг илрүүлжээ

2020-08-09 15:38:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

NHK-ийн мэдээлснээр, 8-р сарын 8-нд Японд КОВИД-19-ийн халдвар авсан тохиолдол 1565-аар нэмэгдэж, халдварын тохиолдол дараалан хоёр хоног 1500-г давсан байна. Японд одоо нийтдээ 47464 хүн халдвар авч, 1042 хүн халдварын улмаас нас бараад байна гэжээ.

Орон нутгийн хэвлэлийн мэдээлж буйгаар, тус орны судалгааны байгууллага 6-р сарын дундуур шинэ генийн дараалалтай КОВИД-ийг илрүүлжээ. “Ёомиури Шинбун” сонины 8-нд мэдээлснээр, 6-р сар гарснаас хойш Японд дэлгэрсэн КОВИД нь нэгэнт шинэ мутац болох тухай тус орны Халдвар судлалын үндэсний газрын судалгаагаар илрүүлжээ. Судалгааны тайланд харуулснаар, энэ оны 3-р сараас дэлгэрсэн вирус нь голдуу Европт дэлгэрсэн вирустэй адилхан генийн дараалалтай байж, 5-р сарын эцсээр халдварын байдал намжсан. Гэвч 6-р сарын дундаас Токиогоор төв болгосон бүс нутагт шинэ генийн дараалалтай вирус дэгдэж, үтэр түргэн олон газарт дэлгэрсэн. Одоо Японд халдвар авч байгаа хүмүүсийн олох нь бүгд энэхүү мутацийн халдвар болох юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ