Цар тахлын тухай америкчуудын адил бус байр суурь

2020-08-09 17:04:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 8-р сарын 8-нд Америкт КОВИД-19-ийн халдвар авсан хүний тоо 5 саяд дөхөж, тахлын нөхцөл байдал хамгийн хүнд хэцүү улс орон болж байна. Харин ийм нөхцөлд ч тус орны иргэдийн тахлаас сэргийлэх тухай үзэл бодол, байр суурь тас өөр өөр байгаа нь хачирхалтай.

8-р сарын 7-оос хэдэн мянгаар тоологдох мотоцикл унасан хүмүүс өмнөд Дакота муж улсын Стургис гэх бяцхан сууринд цугларч, жил болгон зохиогддог “мотоциклын наадам”-д оролцож байна. Энэхүү арга хэмжээг 1938 онд анх зохион байгуулж байсан болохоор сүүлээр нь тус орны мотоцикл сонирхогчдын жил тутмын карнавал болсон юм. Төсөөлж буйгаар энэ оны наадам 10 хоног үргэлжилж, нийт 250 мянган хүн цуглах нь Америкт цар тахал дэгдсэнээс нааш хамгийн олон хүн нэгэн дор хуран цугларсан арга хэмжээний нэг болох юм байна.

“Зээл гудамжаар хүмүүс сүлжилдэж, Харли-Девидсон мотоцикл болон Д.Трампын 2020 оны сонгуулийн уриа лоозон энд тэндгүй харагдана. Зарим нэгэн нь “КОВИД-19 чөтгөр долоо. Надад хамаа алга, би Стургис явлаа” гэх зэрэг үсэгтэй футболка өмссөн харагдана. Харни ч амны хаалттай хүн маш цөөн бөгөөд хүмүүс ерөөсөө нийгмийн харилцааны аюулгүйн зай гэгчийг тоохгүй байлаа” хэмээн “Нью-Йорк таймс” сонин тэмдэглэжээ.

Түүнчлэн энэхүү карнавал наадам нь орон нутгийн эдийн засгийн ашиг орлогыг нэмэгдүүлэх болно ч гэж Бүгд Найрамдах Намаас сонсогдсон тус муж улсын парламентын гишүүн Кристи Ноэм хэвлэлээр их л урамтай ярьж, хүмүүс бүр ч олноор оролцохыг уриалж байна.

Харин тухайн нутгийн жирийн оршин суугчид өөрийн эрүүл мэндийнхээ аюулгүй байдалд ихэд санаа зовж, эдгээр дөрвөн зүг найман зовхисоос ирсэн хүмүүс вирус тарааж мэдэх тухай эрүүл мэндийн салбарын хүмүүс сэрэмжлүүлж байна. Гэвч мотоциклтой хүмүүс энэ бүхнийг үл тоон, “өнөөгийн хүнд гээд байгаа нөхцөл байдлыг аль нэг хүн зориуд бий болгосон, түүний ард нууцлаг санаа агуулж байна ч гэх шиг юм ярьж байна.

Тэгвэл үүний нөгөө талд Америкийн олон газрын багш нар маш “туйлширсан” аргаар үзэл бодлоо илэрхийлж байна. Тэр нь юу вэ гэвэл хичээл жил эхлэхээс өмнө бичиж бэлэн болсон өөрийнхөө тухай эмгэнэлийн бичгээ уншиж, тахлын эсрэг засгийн газрынхаа хайхрамжгүй, шуурхай бус байр суурийг шүүмжилж байна.

Америкчууд олон жилийн турш хувь хүний эрх чөлөөг гэдгээ засгийн газрынхаа бодлого, арга хэмжээнээс дээгүүрт тавьж ирсэн нь тус орны эмчилгээний системийн доголдол, тэгш бус хүртээмжтэй болсны нэгэн гол шалтгаан болно. Цар тахлаас болж Америкийн нийгэм, олон нийт хоёр тийш “хагарч” байна. “Вашингтон пост” сонин тэмдэглэхдээ, “өнөөгийн энэ тахал гэгчийг эрдэмтэн судлаачид болон гол гол хэвлэл мэдээллийн байгууллагууд санаатай зохиож ярьж байна. Эдгээр сэрэмжлүүлээд байгаа судлаачдын худал яриа бол улс төрийн процессын нэг хэсэг нь” гэж цөөн бус хүмүүс үзэж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ