COVID-19 цар тахлаас уугуул иргэдэд үзүүлэх нөлөөг багасгах ёстой

2020-08-10 09:18:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 9-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэлэхдээ, COVID-19 цар тахал дэлхийн 476 сая уугуул иргэдийн амьдралд хүнд ноцтой нөлөөлж байна, улс орнууд төрөл бүрийн нөөцөө ашиглаж, цар тахлаас уугуул иргэдийн амьдралд үзүүлэх нөлөөг багасгах ёстой гэжээ.

Жил бүрийн 8-р сарын 9 нь дэлхийн уугуул иргэдийн олон улсын өдөр юм. Антонио Гутерриш мөн өдөр видео бичлэгээр хэлсэн үгэндээ, түүхээс авч үзвэл, бусад газруудаас халдварлан орж ирсэн өвчин эмгэгийн улмаас ямар ч дархлаагүй уугуул иргэд их хэмжээгээр нас барсан байдаг. Улс орнууд нөөцийг шилжүүлэн, уугуул иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангаж, тэдний хувь нэмрийг үнэн сайшаан, эрх ашгийг нь хүндэтгэх ёстой гэв.

Антонио Гутерриш хэлэхдээ, COVID-19 цар тахал гарахаас өмнө уугуул иргэд бүр маш гүнзгий шударга бус байдал, гүтгэн муулал болон гадуурхалд өртөж байсан юм. Цар тахал гарсны дараа, маш хязгаартай эмчилгээний баталгаа, цэвэр ус болон эрүүл мэндийн төхөөрөмжийн нөхцөл нь тэдний эмзэг байдлыг улам гааруулсан юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ