АНУ-ын улс төрчид явах тусмаа ганцаардаж байна

2020-08-12 21:50:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ДЭМБ-аас татан гарсны дараа АНУ, тус байгууллагын шинэчлэлийн ажилд сэтгэл дундуур байна хэмээн оролдлого хийж эхэллээ, үүнд Герман, Франц ч саяхан энэ асуудлаарх G7-ийн бүлийн хэлэлцээрээс гарсан байна. АНУ-ын санаачилж буй "шинэчлэлийн байр суурь" гэгчийг гадаадад мэдээлээгүй боловч Өрнөдийн албаны хүмүүс, АНУ-ын шаардлага хэтэрхий "хатуу", тэр ч байтугай "бодолгүй" үйлдэл хийж байна хэмээн үзсэн байна. Дэлхий дахинд цар тахал дэлгэрч буй энэ үед АНУ болон Өрнөдийн гол холбоотнууд хоорондын хагарал ч улам бүр гүнзгийрч байна. Дэлхийн олон талт засаглалын дүрмийг хүчээр өөрчлөх гэсэн Вашингтоны улс төрчдийн оролдлого нь хүмүүсийн сэтгэлийг алдах нь мэдээж хэрэг.

Өнгөрсөн сарын эхээр, АНУ-ын засгийн газар, 2021 оны 7-р сарын 6-нд ДЭМБ-аас ухран гарна гэдгээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад албан ёсоор мэдэгдсэн юм. Шийдвэр, байр сууриа гаргаж, "зодог тайлсан" том гүрэн гэнэт нүд ирмэхийн зуур дахин ДЭМБ-ын өөрчлөлтийг удирдахыг санаархах болсон уу ? Нэг талаар ДЭМБ-д өөрийн буруугаа түлхэж, нөгөө талаар ДЭМБ-ын ирээдүйг гартаа оруулахыг санаархаж байгаа энэхүү үйлдэл нь ёстой хэтэрсэн дээрхийлэл. Дэлхийн хэмжээнд цар тахлын эсрэг тэмцэж байхад, АНУ-ын улс төрчдийн энэхүү алхам нь ДЭМБ-ыг улс төрийн хэрэгсэл болгож, дэлхийн ард түмний амь насыг хайхрахгүй, харин хувийн ашгаа хөөж буйг гүйцэд харуулсан юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, АНУ-ын удирдлага дор G7-ын бүлэг 4 сарын турш, ДЭМБ-ын шинэчлэлийн талаар 20 удаа утсаар зөвшилцсөн байна. Одоо Герман, Франц хоёр орон ч дургүйцлээсээ болж хэлэлцээрээс гарахаар байгаа нь АНУ-ын улс төрчид "шинэчлэлийн төсөл" гэгчид хэчнээн их "улс төрийн хувийн ашгаа" чихэж оруулснаар, холбоотнуудынхаа хилэн хорслыг дэгдээсэн гэдгийг төсөөлж болох юм.

Үнэндээ, Герман, Франц зэрэг Европын орнууд АНУ-д урт хугацаанд сэтгэл ханамжгүй байсаар ирсэн. Цар тахал гарсны дараа, Америкийн улс төрчид Хятад болон ДЭМБ-ын сэрэмжлүүлгийг үл тоомсорлож, тус улсын тахлын эсрэг тэмцэл хяналтаас гарч, улмаар замбараагүй байдал үүсгэсэн. Дараа нь ДЭМБ-д үзүүлэх тусламжаа зогсоож, бүр цаашлаад ДЭМБ-аас гарахаар шийдсэн, АНУ энэ шийдвэрээ дахин бодож үзэхийг Европын холбоо зөв чангаар шаардаж ч байсан юм. Германы Эрүүл мэндийн сайд Йенс Спан нийгмийн сүлжээгээр, Цагаан ордныг олон хэлээр шүүмжилж, уг алхам нь "олон улсын эрүүл мэндийн бодлогыг алдагдуулсан алхам" гэж тэмдэглэжээ.

АНУ-ын ДЭМБ-ын шинэчлэлийг хүчээр өөрчлөх зорилготой байгааг Европын орнууд тодорхой олж харж байгаа. Одоогийн байдлаар, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 3 сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа бөгөөд Америкийн дотоодод коронавирусийн халдвараар оношлогдсон тохиолдол 5 саяас давжээ. Халдварт өвчин, эдийн засаг, нийгмийн хямралын нөлөөгөөр, Цагаан ордны улс төрчид барвагар царайлж, иргэдийн санал хураалтыг дэмжих хэмжээ ч буурсаар байна.

АНУ-ын удирдагч саяхан зохион байгуулагч орны шинж гаргаж, G7-ын бүлгийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах үед, Германы канцлер Меркель юуны өмнө дээд хэмжээний уулзалтад оролцохоор АНУ-руу очихгүй гэдгээ тодорхой хэлсэн нь АНУ-д итгэл алдсан нь харагдаж байна. Европын "Орчин үеийн дипломат" сайт саяхан "Европын холбоо-АНУ: шинэ геополитик байдал” нийтлэлдээ, АНУ ба ЕХ-ны орнууд хоорондын ялгаа, бэрхшээлтэй асуудал нь хоёр талын холбоотны харилцааг улам төвөгтэй болгож байна гэж тэмдэглэжээ.

Эдгээр он жилүүдийг эргэн харахад, Вашингтоны улс төрчид олон улсын тавцанд ихэмсэг дүр үзүүлж, дэлхий дахиныг амгалан бус байдалд оруулж байна. Тэд ёс суртахуун, ухамсар, олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын ашиг сонирхлоос удаа дараа хазайж, улмаар өнчирч байна. Хэрэв тэд энэ бүхнээ залруулахгүй бол буруу замаар будаа тээж, буцах замдаа шороо тээсэн хэрэг болох юм. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ