Цар тахлыг тогтоон барихад залуучууд чухал үүрэг гүйцэтгэдэг

2020-08-13 10:01:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом 12-нд, ихэнх залуу хүмүүс шинэ төрлийн коронавирусийн халдвар авах өндөр эрсдэлтэй бүлэг биш ч халдварыг зогсооход чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд үүрэг хариуцлага хүлээж байгаа гэжээ.

Мөн өдөр Тедрос Адханом ДЭМБ, ЮНЕСКО-гийн хамтран зохион байгуулсан "Олон улсын залуучуудын өдөр" онлайн форумд үг хэлэхдээ: цар тахал тархан дэгдэж буй үеэр дэлхийн залуучууд, залуучуудын байгууллага, залуучуудын эрхэлж буй сүлжээнүүдийн хамтын үйл ажиллагааг өндрөөр үнэлсэн байна.

Тэрээр, цар тахлын тархан дэгдэлт нь залуу хүмүүсийн ирээдүйд вирусийн эсрэг төдийгүй эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэндийн тогтолцоонд үзүүлэх нөлөөг ихээхэн нэмэгдүүлэх болно гэлээ. Иймийн тулд залуучууд цар тахлын тухай бүрэн ойлгож, эрүүл мэндэд ашигтай сонголтуудыг хийж, эрүүл амьдрах болоосой гэж уриалсан байна.

Тэрээр байгууллууд, улс орнуудын засгийн газрууд залуу хүмүүсийн санал бодлыг илүү сонсож, тэднийг цар тахлаас урьдчилан сэргийлэх, тогтоон барих ажилд идэвхтэй оролцуулж, чадавхижуулахыг уриалсан байна. Мөн залуучуудыг улс төрийн шийдэл гаргахад илүү их үүрэг гүйцэтгэхийг дэмжихийг уриалсан байна. Яагаад гэвэл өнөөгийн болон ирээдүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудалд залуу хүмүүсийн оролцоо зайлшгүй шаардлагатай тул залуучууд "зоригтой бодож, зоригтой ажиллахыг" зөвлөсөн байна.

Их уншсан

холбоотой мэдээ