​Цар тахлын эсрэг үргэлжлэн тэмцэх шаардлагатай

2020-08-13 15:50:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 12-ны өдөр гаргасан мэдээллээс үзвэл, дэлхий даяар шинэ коронавирсуийн халдвар авсан тохиолдол нийт 20 саяыг давж, 730 мянган хүн нас баржээ. Эдгээр үзүүлэлт туйлын их эмгэнэл зовлонг дагуулж байгаа боловч цар тахлыг даван туулах боломжтой гэдэгт мөн найдаж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханомын хэлсэнчлэн шинэ коронавирусийн цар тахал бол зуун жилд гараагүй эрүүл мэндийн салбарын хямрал, дэлхийн хэмжээнд өргөн тархаж, бүх улс орнуудад нөлөөлсөн бөгөөд халдварлах чанар, хор хөнөөл ихтэй халдварт өвчин юм. Энэ удаагийн цар тахал амь нас, амьдрал ахуйд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн уналтад оруулж, үр дагавар нь хойшдын хэдэн арван жилийн турш үргэлжилж, хүмүүс өнгөрсний байдалдаа хэзээ ч эргэж очих боломжгүй боллоо.

Дэлхий нийтээрээ цар тахлын эсрэг хамтран тэмцэх шаардлагатай бөгөөд сүүлийн үед Ковид-19-ийн вакцин судлалын талаар ахиц дэвшил гаргаж, 11-ний өдөр Орос өөрийн судлан бүтээсэн анхны Ковид-19-ийн вакцинаа үндэсний бүртгэлдээ хамруулжээ. ДЭМБ-ын статистик тоо баримтаас үзвэл, 8-р сарын 10-ны байдлаар 28 төрлийн вакцин клиник туршилтын үе шатанд буйгаар бүртгүүлжээ. Гурав дахь шатны клиник туршилтад байгаа 6 төрлийн вакцинаас 3 нь Хятад улсынх юм.

Цар тахлын халдварыг таслан зогсоох талаар улс орнуудын удирдлагууд үйл ажиллагаа өрнүүлж, ард иргэд шинэ арга бодлогыг дэмжих шаардлагатай гэж ДЭМБ-ын холбогдох албаны хүмүүс онцолсоор байгаа юм.

Бүх улс орны удирдагч, засгийн газар, хувь хүн бүрийн хамтын хүчин чармайлтаар Ковид-19-ийн халдвараас урьдчилан сэргийлж, түүнийг үр ашигтай хянаж, халдварыг таслан зогсоож, нас баралтын хэмжээг бууруулах ёстой. Хорооллууд цаашид чухал үүрэг гүйцэтгэн, засгийн газрын удирдлага болон стратегийн зохицуулалтыг чангатгаж, цар тахлын эсрэг тодорхой тогтвортой бодлогыг тууштай хэрэгжүүлэхийг хүсэн найдаж байна гэж Тедрос Адханом уриалсан бөгөөд улс орнууд хамтран тэмцэх юм бол цар тахлыг даван туулах бүрэн боломжтой юм гэж онцоллоо.

Их уншсан

холбоотой мэдээ